MSports logo
“FIBA WOMEN’S WORLD CUP 2022” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДӨР ХЭСГИЙН ТОГЛОЛТУУД ЯВАГДЛАА
  • А
    Админ

    9 сарын 22

  • “FIBA WOMEN’S WORLD CUP 2022” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДӨР ХЭСГИЙН ТОГЛОЛТУУД ЯВАГДЛАА

    Австрали улсын Сидней хотод 9 дүгээр сарын 22-оос, 10 дугаар сарын 1 хүртэл зохиогдох хуваарьтай байгаа билээ. Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 12 баг, хоёр хэсэгт хуваагдан аваргын цомын төлөө өрсөлдөж байна. Өнөөдөр буюу ДАШТ-ний эхний өдөр “А” болон “Б” хэсгийн бүх багууд эхний тойргийн тоглолтоо хийж дууслаа. Тэмцээний нээлтийн тоглолт А хэсэгт багтсан Босни Херцеговина болон Пуэрто-Рико улсын багуудын хооронд болж Пуэрто-Рико улсын баг 82-58 харьцаатай эхний ялалтаа байгуулсан. Харин А хэсгийн дараагийн тоглолтод тэмцээний чансааг тэргүүлэгч АНУ-ын шигшээ баг 87-72 харьцаатай хэсгийнхээ хүчирхэг багуудын нэг Бельгийг буулган авсан байна. А хэсгийн сүүлийн тоглолт Ази тивийн төлөөллүүд хоорондоо тулж БНХАУ шигшээ Солонгосын шигшээг 107-44 харьцаатай илт илүүрхэн хожсон юм. Энэхүү тоглолтод Хятадын багаас таван хүн 10-аас дээш оноо авч багаараа жигд тогложээ.

    Харин Б хэсэгт Канад болон Япон улсын багууд хэсэгтээ эхний хожлоо авсан бол өнөөдрийн сүүлийн тоглолт Франц улсын баг тэмцээн зохион байгуулагч Австралийн шигшээг СуперДом ордонд нь 70-57 харьцаатай ялж есөн мянган хөгжөөн дэмжигчийнх нь сэтгэлийг гонсойлгосон юм.
    Дэлхийн аваргын хэсгийн шатанд нэг баг таван тоглолт хийх бөгөөр найман баг хасагдах шатанд шалгарч тоглоно 

     

     Э.Мандалбаяр