Монголын хөлбөмбөгийн дээд лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдээр явагдана. Эхний хоёр тойргийн байдлаар Хангарьд, Хантерс, Централ Сталлионс клубүүд тус бүр хоёр хожсон амжилтаар 6 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа бөгөөд Хангарьд клуб өрсөлдөгч багийнхаа хаалганд нийт 18 гоол оруулаад байна. Тэдний хувьд эхний тойрогт дээд лигт анх удаагаа оролцож буй Улаангом Сити клубийг 10:0 харьцаатай хожиж, хоёрдугаар тойрогт Бишрэлт Хоромхон клубийг 8:0 харьцаатай хожсон билээ.
Эхний хоёр тойргийн дараах байдлаар хүснэгтийн байрлал: