MSports logo
Чөлөөт бөхийн энэ оны анхны тэмцээнд манай улсаас Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа, Э.Бэхбаяр нар оролцоно
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 3

  • Чөлөөт бөхийн энэ оны анхны тэмцээнд манай улсаас Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа, Э.Бэхбаяр нар оролцоно

    2024 оны чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Хорватын Загреб хотноо энэ сарын 10-наас 15-ны хооронд зохиогдоно. Загребийн нээлттэй тэмцээнд манай улсаас гурван тамирчин оролцоно. Тодруулбал. Эмэгтэйчүүдийн 50 кг-д Гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа нар өрсөлдөх бол эрэгтэйчүүдийн 61 кг-д АНУ-д амьдарч буй Гавьяат тамирчин Э.Бэхбаяр барилдах хүсэлт ирүүлснийг МЧБХ зөвшөөрөн тус тэмцээнд оролцуулахыг баталгаажуулаад байна. Тус тэмцээн нь дэлхийн чансаа олгох цуврал тэмцээний энэ оны анхных гэдгээрээ онцлогтой. Тэмцээн чөлөөт бөхийн төрлөөр эхэлж, сонгомол барилдаанаар өндөрлөх аж. Тус тэмцээнд манай тамирчдын дасгалжуулагчаар МУГД Т.Сүхбаатар ажиллана гэдгээ мэдэгджээ. 

    Олимп зохиогдох анхны жилийн анхны тэмцээнд дэлхийн аварга АНУ-ын тамирчин Жордан Бурроус, Ираны тамирчин Камран Гасемпур зэрэг дэлхийн шилдгүүд өөрсдийн үндсэн жиндээ оролцохоор болжээ.