MSports logo
Хэн хэн солигдох магадлалтай байна?
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 3

  • Хэн хэн солигдох магадлалтай байна?

    Аарон Гордон

    Аарон Гордон өнгөрсөн улиралд Денвер Наггетс багийг аварга авахад том тус хүргэсэн. Түүний эрч хүчтэй, үр ашигтай тоглолт болон хамгаалалт онцгой байж, түүний атлетик чадвар Никола Йокичтой төгс хосолсон гэхэд хилсдэхгүй. Гэвч энэ жил түүний статистик болон талбай дээрх үзүүлэлт цаасан дээр харьцангуй доошилсон бөгөөд энэ улиралд 13.4 оноо, 6.7 самбар, 3.3 оновчтой дамжуулалт дунджилсан байна. Мөн түүний өсгийний бэртэл хэд хэдэн удаа дахин сэдэрсэн ба энэ зул сараар нохойд хазуулж 20 оёдол тавиулсан таагүй мэдээтэйгээр шинэ оныг угтсан билээ. Гордон өнгөрсөн улиралд 20-оос дээш оноог 15 удаа хийсэн бол энэ улиралд ердөө хоёрхон удаа л 20 оноонд хүрсэн нь Денверийг аваргаа хамгаалахад түүний туслалцаа багассан мэт харагдана. Иймд Денвер Наггетс тогтвортой байдлаа хадгалахын тулд түүнийг солилцоонд оруулах магадлалтай гэнэ. 

    Хэн хэн солигдох магадлалтай байна?

    Зак Лавайн

    Чикаго Буллс багийн хамгаалагч Зак Лавайн солигдох хүсэлтээ гаргаад хоёр сар болсон ч одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна. Баруун хөлийн бэртлээс шалтгаалж 3-4 долоо хоног талбайд гарахгүй болсон түүнийг багууд сонирхох нь бага байгаа мэт байвч, Чикаго Буллс баг өөрсдөд ашигтай наймаа хийхийн тулд хүлээцтэй хандаж магадгүй. Тэд Демар Дерозан, Алекс Карусо нараас бусдыг нь солилцоонд оруулж болно гэж үзэж байгаа. Иймд Зак Лавайнтай хамтаар хэн ч “Хавчуургад” нь явж магадгүй байдалд ороод байна. 

    Хэн хэн солигдох магадлалтай байна?

    Жордан Кларксон

    Жордан Кларксон сүүлийн таван тоглолтдоо 18.6 оноо, 6.8 оновчтой дамжуулалт дунджилсан ба өнгөрсөн даваа гарагт Юта Жазз багийн хувьд 2008 оноос хойших анхны трипл-даблыг хийсэн. Гэсэн ч хоёрдугаар сарын найманд хаагдах солилцооны цонхноос өмнө тэд Кларксоныг солих бодолтой гэнэ. Тэд сэлгээнээс найруулах холбогч хайж буй ба одоо үнэд хүрж буй дээр нь ашигтай наймаа хийхээр зэхэж байна. Кларксон энэ улиралд 17 оноо, 3.6 самбар, 5.3 оновчтой дамжуулалт дунджил байна. Сэргээн босголт хийж буй Юта Жаззад 32 настай үүргийн тоглогч ирээдүйд хэрэггүй гэж үзсэн бололтой. Түүнийг солилцоонд оруулах тоглогчдын жагсаалтад нэмсэн аж. 

    Хэн хэн солигдох магадлалтай байна?