MSports logo
Люк Литтлер 16 настайдаа дартсын ДАШТ-ий финалд шалгарлаа
  • Б
    Бэлгүүн

    1 сарын 3

  • Люк Литтлер 16 настайдаа дартсын ДАШТ-ий финалд шалгарлаа

    Английн өсвөр насны тамирчин Люк Литтлер дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түүхэн амжилт үзүүлжээ. Тэрбээр хагас шигшээд шалгарсан хамгийн залуу тоглогч болж, дараа нь финалд шалгарсан нь олны анхаарлыг татаад байна. Харин аварга асан Питер Райт хасагдсан байна.  Шигшээд Литтлер Люк Хамфрисын эсрэг тоглоно. Хамфрисын хувьд Английн мэргэжлийн дартсын тоглогч бөгөөд одоогоор дэлхийн чансааны 1-т бичигдэж байна. Өдгөө 28 настай шилдэг тоглогч Люк Хамфрисийн эсрэг финалд шалгарсан нь Литтлерт түүх бүтээх боломж. 

    Люк Литтлер 16 настайдаа дартсын ДАШТ-ий финалд шалгарлаа

    Люк Литтлер 2024 оны нээлтийн өдөр Брендан Доланыг 5:1-ээр ялж, 2018 оны аварга Роб Кроссыг Александра Палас цэнгэлдэхэд 2:6-аар буулган авснаар хагас шигшээд өрсөлдөх эрхээ авсан байна. Люк Литтлер дөнгөж 16 настай бөгөөд нэгдүгээр сарын 21-нд 17 нас хүрэх гэнэ. Тэрбээр ийм залуу насандаа шигшээд шалгарсанаар дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд нэрээ хэдийнэ бичэв. 2024 оны дартсын ДАШТ-ий нээлтийн өдөр Литтлер хагас шигшээд Брендан Доланыг ялснаар дэлхийн аварга асан Роб Кросстой таарсан байна. Литтлерийг энэ насандаа хагас шигшээд шалгарсан нь л гэнэтийн зүйл байсан төдийгүй энэ удаагийн дэлхийн аваргын шөвгийн наймд Скотт Виллиамст 5:3-аар Майкл Ван Гервенд ялагдсан нь бүр ч гэнэтийн зүйл болжээ. Майкл Ван Гервений хувьд элит тэмцээнд гурван удаа түрүүлсэн тамирчин юм. Түүний тэмцээнээс хасагдсан нь шинэ Дэлхийн аварга болох боломжийг Литтлерт нээж өгчээ.

    Люк Литтлер 16 настайдаа дартсын ДАШТ-ий финалд шалгарлаа

    "Надад үнэхээр гайхалтай санагдаж байна. Би дебют жилдээ шигшээд шалгарна гэж хэзээ ч бодож байгаагүй" гэж Литтлер хэлжээ. Тэрбээр дэлхийн аварга болох магадлалдаа маш их итгэлтэй байгаагаа харуулсанд дартс сонирхогчид шагшан магтаж байна. 

    Люк Литтлер 16 настайдаа дартсын ДАШТ-ий финалд шалгарлаа

    Люк Литтлер дэлхийн залуучуудын аварга бөгөөд дартсын ертөнцөд эд шуугиулж байгаа хамгийн залуу тоглогч юм. Тэрбээр мөн 16 нас 346 хоногтой дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд хүрсэн хамгийн залуу тоглогч юм. Бага наснаасаа эхлэн өндөр дундаж оноо авч, залуучуудын аварга болсон төдийгүй 2019 онд тэрбээр Английн залуучуудын Гран При болон Мэн Арлын Мастерс залуучуудын тэмцээнд түрүүлж, 2020 онд аварга цолоо хамгаалах боломжтой болж байжээ. 2020 оны  аялан тоглолтод "Элит1" хөтөлбөртэй хамтран ажилладаг Литтлер хоёр түрүү авсан байна. Литтлер мөн 2021 оны есдүгээр сард болсон Английн нээлттэй тэмцээнд залуучуудын аварга болж, Британийн таван төрөлт тэмцээнд хоёрдугаар байр эзэлжээ. 2021 оны 11-р сард Литтлер Ирландын нээлттэй тэмцээнд Барри Копландыг 6:2-оор буулган авч, 14 настайдаа 2022 оны дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. 2023 оны 5-р сард Литтлер MODUS супер цувралын гурав дахь цувралд түрүүлж, финалд Жейкоб Тейлорыг 4:1-ээр буулган авчээ. 2023 оны 8-р сард тэрбээр финалд Колин Осборныг ялснаар хоёр дахь удаагаа аварга болжээ. 2023 оны арваннэгдүгээр сард Литтлер 2023 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Жиан ван Веенийг хожсон байна. Харин 2024 оны дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр туршлагатай, насанд хүрсэн аваргуудыг ялж, финалд гарч ирээд байна.Ийнхүү тэрбээр энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жинхэнэ утгаараа өөрийн авьяас чадварыг гайхуулж байна.

    Люк Литтлер 16 настайдаа дартсын ДАШТ-ий финалд шалгарлаа

    Түүний финалын өрсөлдөгч "Cool hand Luke" хочтой Люк Хамфрис бол Дэлхийн Гран При тэмцээний аварга, Дартсын Их Дуулга тэмцээний аварга, Тоглогчдын аварга шалгаруулах тэмцээний финалын аварга юм. Тэрбээр мөн 2019 оны дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байжээ. Хоёр Люкийн шийдвэрлэх финалын халз тоглолт 1-р сарын 4-ний өглөө 04:15 минутад эхлэх хуваарьтай байна.