MSports logo
Усанд сэлэлтийнхэн Азийн наадмын сүүлчийн төрлүүддээ өрсөлдлөө
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 29

  • Усанд сэлэлтийнхэн Азийн наадмын сүүлчийн төрлүүддээ өрсөлдлөө

    Цар тахлын улмаас бүтэн жил өнжөөд байсан “Ханжоу-2022” Азийн наадам энэ сарын 24-нд нээлтээ хийсэн билээ. Нээлтийн өдөртэй зэрэгцэн эхэлсэн усанд сэлэлтийн тэмцээний сүүлчийн төрлүүд өнөөдөр явагдлаа. 10:00 цагаас эхэлсэн эмэгтэйчүүдийн 50м эрвээхэй сэлэлтийн төрөлд Б. Ивээл эхний гараанд уралдан 32.96 амжилттайгаар 6-р байраар, хоёр дахь гараанд уралдсан Ү.Нандин-Эрдэнэ 30.36 амжилттайгаар 8-р байраар тус тус орж ирлээ. 

    Харин эрэгтэйчүүдийн 50м мэлхий сэлэлтийн төрөлд эхний гараанд А.Амирлангуй гараагаа тэргүүлэн 34.23 амжилттайгаар орсон ч шигшээ тоглолтод шалгарч чадсангүй. Хоёр дахь гараанд Г.Сугар 30.71 амжилттайгаар 6-р байраар барианд орлоо. 

    Эмэгтэйчүүдийн 800м чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдсөн  А.Алтаннар 9:53.06, Г.Номуунаа 10:22.79 амжилттайгаар барианд орлоо. 

    Эрэгтэйчүүдийн 200м араар даллах сэлэлтийн төрөлд гурав дахь гараанд уралдсан Х.Цэлмэг 2:17.32 амжилттайгаар 8-р байраар орж ирлээ. 

    Эрэгтэйчүүдийн 400м чөлөөт сэлэлтийн төрөлд хамт гараанд гарсан Б.Жавхлан 4:49.22, Г.Майдар 4:29.17 амжилттайгаар барианд орсон юм. 

    Өнөөдрийн манай тамирчдын сүүлийн уралдаанд оролцсон Э. Нинжин эмэгтэйчүүдийн  200м эрвээхэй сэлэлтийн төрөлд өрсөлдөж 2:18.33 амжилттайгаар гарааны 8т шалгарлаа. 

     

    Усанд сэлэлтийнхэн Азийн наадмын сүүлчийн төрлүүддээ өрсөлдлөө
    Усанд сэлэлтийнхэн Азийн наадмын сүүлчийн төрлүүддээ өрсөлдлөө

    Ийнхүү манай усанд сэлэлтийн тамирчдын сүүлийн уралдаанууд өндөрлөж Азийн 19 дэх удаагийн наадмын усан сэлэлтийн төрөл өнөөдөр хөшгөө хааж байна. Азийн наадмын 2 дахь өдөр эмэгтэйчүүдийн 200м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Б.Энххүслэн урьдчилсан гараанд 2:00.89 минутын амжилт үзүүлж гараандаа 3-р байр эзэлж манай усанд сэлэлтийн түүхэнд анх удаа Азийн наадмын финалын шатанд уралдах тамирчин болсон юм. 

    Усанд сэлэлтийнхэн Азийн наадмын сүүлчийн төрлүүддээ өрсөлдлөө