MSports logo
Сагсан бөмбөмгийн 3х3 төрлийн баг Филиппин улсыг хожиж шигшээ наймд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 29

  • Сагсан бөмбөмгийн 3х3 төрлийн баг Филиппин улсыг хожиж шигшээ наймд шалгарлаа

    Азийн 19 дэх удаагийн наадамд оролцож буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо нэг ч хожигдолгүй явсан Филиппин улстай тоглон 21-12 харьцаатай итгэл төгс ялж хэсгээсээ тэргүүн байраар шалгарлаа.  

    Тэмцээний А хэсэгт өрсөлдсөн манай баг хэсэгтээ Йорданы багийг 17-13, Хонгконгын багийг 21-19 харьцаатай буулган авч Тайваны багт 16-18 харьцаатай ялагдсан ч Филиппиний шигшээг 21-12  харьцаатай ялж 3 хожил нэг хожигдолтой хэсгээ тэргүүллээ. 

    Тус тоглолтод Ц.Батзаяа 8 оноо, М.Өлзий-Орших 7 оноо, Б.Сүхбат, Л.Авирмэд нар 3 оноо тус тус авч үндсэн цагт 2 минут дутуу байхад 21 оноонд хүрч ялалт байгууллаа.

    Хагас шигшээд шалгарах эрхийн төлөө А зооны нэгээр шаларсан манай баг С2 болон B2-оор шалгарсан багуудын аль хожсонтой нь маргааш 18:25 минутаас тоглоно. 

    Гэрэл зургийг Н.Энхмандах