“Ханжоу-2022” Азийн наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тоглолтууд явагдаж өнөөдөр А хэсэгт манай шигшээ баг Энэтхэгийн багтай тоглолоо. Тоглолтын эцсийн мөчид Энэтхэгийн шигшээд 62-68 харьцаатай ялагдал хүлээлээ. Тоглолтын эхнээс өрсөлдөөнтэй өрнөж 16-19 харьцаатай нэгдүгээр үе дууссан бол хоёрдугаар үед оноо холдож 15-20 оноо авснаар 31-39 харьцаатай эхний хагас өндөрлөлөө. Хоёрдугаар мөн гурван оноо дутуу авсан ч дөрөвдүгээр үед эсрэг багаас таван оноо илүү авсан ч эхний хагасын онооны зөрүү арилалгүй явсаар 62-68 оноогоор хоёр дахь хожигдлоо амслаа.
Тус тоглолтод М.Булбул гайхалтай дайчин тоглож 21 оноо, аслын зайнаас 5 удаа амжилттай довтолж, О.Хулан 11 оноо 10 самбар хийн хоёр аравт хийсэн анхны тамирчин боллоо. Б.Цацрал 9 оноо, Б.Болор-Эрдэнэ 7 оноо авч багтаа тус хүргэсэн ч Энэтхэгийн шигшээ багаас Пушпа Сэнхил Кумар 30 оноо авж дийлдэшгүй толголт үзүүлсэн байна.
Монголын эмэгтэй шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо хийлээ
Ө
Өсөхбаяр
9 сарын 29