Азийн 19 дэх удаагийн наадмын боксын төрөлд М.Намуун шигшээ наймд шалгарлаа. 19:45 минутаас боксын спортын 57 кг-ын жинд тулалдсан тэрээр БНСУ-ын тамирчин Жин Хэжонтой гурван үе тулалдаж сүүлийн үеийг илт давуу байдлаар өндөрлүүлэн БНСУ-ын тамирчинг яллаа. Ийнхүү дараагийн шатандаа ялалт байгуулбал хүрэл медалийн болзол хангах юм.
Гэрэл зургийг: Монголын боксын холбоо