MSports logo
Д.Сэлэнгээ хоёр дахь паралимпын наадамдаа шагналт дөрөвдүгээр байрын эзэн боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 3

  • Д.Сэлэнгээ хоёр дахь паралимпын наадамдаа шагналт дөрөвдүгээр байрын эзэн боллоо

    Хоёр дахь олимпын наадамдаа оролцож буй Б.Золбоо дасгалжуулагчтай Үндэсний шигшээ багийн тамирчин, Спортын мастер Д.Сэлэнгээ пара байт харвааны төрөлд Парисын дэвжээнэ гайхалтай өрсөлдөөнийг үзүүллээ. Тэрбээр эхний шатаа хийлсэн ба хоёр дахь шатандаа Украйны тамирчинг 6-2 харьцаатай ялж шигшээ 8-д шалгарсан. Хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Словенийн тамирчин Зива Лавринчийг 6-4 харьцаатай буулгаж авсан. Улмаар медалийн эрхийн төлөө БНХАУ-ын хүчирхэг тамирчин өмнө нь манай тамирчин Б.Оюун-Эрдэнийг хожсон Ву Чуняантай учраа таарав. Ву Чуняан нь дэлхийн 4 удаагийн аварга бөгөөд, паралимпын наадмын мөнгө, хүрэл медальтай туршлагатай тамирчин байв. Тоглолтын эхлэлээс тэд ээлжлэн хожил авсаар шийдвэрлэх 5 дахь үед манай тамирчин харамсалтайгаар ганцхан оноогоор ялагдал хүлээж, хүрэл медалийн төлөө өрсөлдлөө. 

    Д.Сэлэнгээ хоёр дахь паралимпын наадамдаа шагналт дөрөвдүгээр байрын эзэн боллоо

    Хүрэл медалийн төлөө энэ наадамд дээгүүр эрэмбэлэгдээд байсан Италийн тамирчин, паралимпын мөнгө медальт, тав дахь наадамдаа оролцож буй Элисабетта Минотой өрсөлдөж, гурав дахь харваанд бага зэрэг алдаа гаргаж, 6-2 харьцаатай ялагдал хүлээн шагналт 4-р байранд шалгарлаа.

    Ийнхүү паралимпын наадамд манай тамирчид өмнөх амжилтуудаа ахиулсаар байгаа ба Д.Сэлэнгээ өмнөх паралимпын наадамд 9-р байранд орсон амжилтаа 4 болгон ахиуллаа. Мөн спортын мастер Б.Оюун-Эрдэнэ гурав дахь паралимподоо амжилттай оролцож, эхний шатаа амжилттай давсан билээ.

    Д.Сэлэнгээ хоёр дахь паралимпын наадамдаа шагналт дөрөвдүгээр байрын эзэн боллоо

    Та бүхэн Паралимпын наадамд оролцож буй Монгол тамирчдын хуваарь, оноолт, үр дүн, мэдээ мэдээллийг msports.mn-ий ТЭМЦЭЭН хэсгээс болон Msports app-аар дамжуулaн цаг алдалгүй авах боломжтой. Msports App татахыг хүсвэл ЭНД дарна уу.