MSports logo
Паралимп: Спортын мастер Д.Сэлэнгээ медаль хүртэхэд ганцхан хожил үлдлээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 3

  • Паралимп: Спортын мастер Д.Сэлэнгээ медаль хүртэхэд ганцхан хожил үлдлээ

    Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг 17 дахь удаагийн паралимпын наадам зургаа дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Хоёр дахь паралимпын наадамдаа оролцож буй Б.Золбоо дасгалжуулагчтай спортын мастер Дэмбэрэлийн Сэлэнгээ нь анх "Токио-2020" олимпод оролцсон бөгөөд Ази тивийн АШТ-ий хүрэл медаль, Парис-2024 паралимп наадмын эрх олгох тэмцээний хүрэл медальтай, мөн байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулахаар яг одоо өрсөлдөж байна.

    Тэрбээр эхний шатаа хийлж, хоёр дахь шатанд Украйны тамирчин Анна Викторийа Шевченког 6-2 харьцаатай буулгаж аван шигээ наймд шалгарсан бол хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Словенийн тамирчин Зива Лавринчтай учраа тааран өрсөлдлөө. Тоглолтын эхнээс бүх харваа, сум хариуцлагатай байж 4-4 харьцаатай оноо тэнцэхэд эцсийн сумаар Зива бага оноо авснаар манай тамирчин 6-4 харьцаатай ялалт байгуулж, медаль хүртэхэд ганцхан алхам, алтан медаль хүртэхэд хоёр хожил хүртлээ. Тэрбээр яг одоо болж буй Энэтхэг болон БНХАУ-ын тамирчдын аль ялсантай сэц мэргэнээ сорино.


    Гэрэл зургийг: Ж.Адилбиш

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover