MSports logo
UEFA Super Cup 2025: Францын Paris Saint-Germain клуб гайхалтай эргэн ирэлт хийж Европын супер цомын эзэд боллоо
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 14

  • UEFA Super Cup 2025: Францын Paris Saint-Germain клуб гайхалтай эргэн ирэлт хийж Европын супер цомын эзэд боллоо

    Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн аварга Францын Paris Saint-Germain болон Европа лигийн аварга хойд лондонгийн Tottenham Hotspur клубүүд “Итали улсын Юдине хотын 25144 хүний суудалтай Bluenergy Stadium” цэнгэлдэхэд Европын супер цомын төлөө тоглолоо.

    UEFA Super Cup 2025: Францын Paris Saint-Germain клуб гайхалтай эргэн ирэлт хийж Европын супер цомын эзэд боллоо

    Тоглолтын 39 дэх минутад Европа лигийн аваргууд болох хойд лондонгийн Tottenham Hotspur клубийн довтолгоо J.Palhinha хаалга руу цохисон бөмбөгийг PSG клубийн шинэ цэрэг L.Chevalier ганган тэсэрч хаасан ч Tottenham Hotspur клубийн хамгаалагч M.Van de Ven нэмж цохин гоол оруулж тоглолтын тооны харьцааг 1:0 болгон эхний хагасыг тэргүүлж дуусгав. Улмаар хоёрдугаар хагас эхлээд 48 дахь минутад Tottenham клубийн хамгаалагч P.Porro-ийн дамжуулалтаар төвийн хамгаалагч C.Romero мөргөж гоол оруулан тооны харьцааг 2:0 болгон холдуулав. 

    UEFA Super Cup 2025: Францын Paris Saint-Germain клуб гайхалтай эргэн ирэлт хийж Европын супер цомын эзэд боллоо

    Гэсэн ч тоглолтын 85 дахь минутад PSG клубийн Ази легионер Lee Kang-In 16 метрийн шугамын гаднаас гоёмсог гоолийг оруулж 2:1 болгон ойртуулав. Улмаар үндсэн цаг дуусаж шүүгчийн мэдлийн 90+4 дэх минутад O.Dembele-ийн дамжуулалтаар Португал довтлогч G.Ramos гоол оруулж тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлснээр хоёр багийн ялагчийн хувь заяаг 11 метрийн торгуулийн цохилтоор шийдэхээр болов. Торгуулийн цохилтыг PSG клубээс G.Ramos, O.Dembele, Lee Kang-In, N.Mendes нар амжилттай гүйцэтгэсэн бол Vitinha алдав. Харин Tottenham Hotspur клубээс D.Solanke, R.Bentancur, P.Porro нар амжилттай гүйцэтгэсэн ч M.Van de Ven, M.Tel нар алдсанаар Францын аварга аваргуудын лигийн аварга Paris Saint-Germain клуб Европын супер цомын эзэд болж чадлаа.

    UEFA Super Cup 2025: Францын Paris Saint-Germain клуб гайхалтай эргэн ирэлт хийж Европын супер цомын эзэд боллоо