MSports logo
Paris Saint-Germain клуб Итали хаалгач G.Donnarumma-г багийн мэдүүлгээс хаслаа
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 13

  • Paris Saint-Germain клуб Итали хаалгач G.Donnarumma-г багийн мэдүүлгээс хаслаа

    Францын аварга, аваргуудын лигийн аварга Paris Saint-Germain клуб Европын супер цомын төлөөх тоглолтод Итали хаалгач G.Donnarumma-г мэдүүлэгт багтаагаагүй байна. PSG клуб G.Donnarumma-тай гэрээ сунгахгүй энэ зуны наймааны цонхоор түүнийг явуулах шийдвэр гаргасан. Учир нь G.Donnarumma-тай байгуулсан гэрээ 2026 оны зун дуусах учир түүнийг үнэ төлбөргүй алдахыг хүсэхгүй байна. 

    Paris Saint-Germain клуб Итали хаалгач G.Donnarumma-г багийн мэдүүлгээс хаслаа

    Багийн ахлах дасгалжуулагч Luis Enrique албан ёсоор түүнийг явуулах шийдвэрийг гаргасан бөгөөд хариуцлагыг өөрөө 100% үүрнэ гэж мэдэгджээ. Мөн дасгалжуулагч Luis Enrique түүнийг манай багийн тактик төлөвлөгөөнд тохирохгүй байна гэж мэдэгдсэн байна. PSG клуб өнгөрсөн жил Францын лигт маш сайн тоглолт үзүүлсэн Лилль клубийн хаалгач Lucas Chevalier-ийг багтаа нэгтгэсэн бөгөөд G.Donnarumma-г багаас явуулахад асуудалгүй гэж үзсэн байна.

    Paris Saint-Germain клуб Итали хаалгач G.Donnarumma-г багийн мэдүүлгээс хаслаа

    G.Donnarumma явах болсон талаар фенүүддээ захидал үлдээжээ: “Парисын онцгой фенүүддээ,

    Эхний өдрөөс эхлээд л би талбай дээр ч талбайн гадна нь ч Парис Сен-Жерменийн хаалгыг хамгаалж байр сууриа олж авахын тулд бүхнээ зориулсан. Харамсалтай нь хэн нэгэн намайг энэ багийн хэсэг байж амжилтад нь хувь нэмэр оруулах боломжгүй гэж шийджээ. Би маш их сэтгэл гонсгор урам хугарч байна. Би Парисын “Parc des Princes” цэнгэлдэх хүрээлэнд дахин нэг удаа та нарын нүд рүү харж зохих ёсоор салах боломж олдоосой гэж хүсэж байна. Хэрвээ тийм боломж олдохгүй бол та нарын дэмжлэг хайр халамж миний хувьд бүх зүйл байсан гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Үүнийг би хэзээ ч мартахгүй. Би та бүхний өгсөн тэр мэдрэмж ид шидтэй шөнүүд, намайг гэртээ байгаа мэт мэдрүүлсэн тэр бүх дурсамжийг зүрхэндээ хадгална. Миний хоёр дахь гэр бүл болсон хамт олондоо бидний туулсан бүх тулаан инээд хөөр хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэнд баярлалаа. Та нар үргэлж миний ах дүүс байх болно. Энэ клубийн төлөө тоглох энэ хотод амьдрах нь миний хувьд маш их нэр төрийн хэрэг байсан. Баярлалаа, Парис. 

    Paris Saint-Germain клуб Итали хаалгач G.Donnarumma-г багийн мэдүүлгээс хаслаа

    Түүнийг одоогоор Английн Manchester City клуб маш эрчимтэй сонирхож байна.

    Paris Saint-Germain клуб Итали хаалгач G.Donnarumma-г багийн мэдүүлгээс хаслаа