MSports logo
Т. Тулга чөлөөт бөхийн анхны алтан медалийн эзэн боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 6

  • Т. Тулга чөлөөт бөхийн анхны алтан медалийн эзэн боллоо

    Тэрээр аваргын төлөө 2022 оны дэлхийн аварга, Азийн хоёр удаагийн аварга Ираны бөх Амоузадхалили Рахманыг цэвэр ялж бүх учраагаа цэвэр ялалтаар дуусган 19 дэх удаагийн Азийн наадамд босоо ялалт байгууллаа.

    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга Төмөр-Очирын Тулга 1/8 шатанд Камбожийн тамирчин эхний шатаа хийлж гарч ирсэн Еон Буннатай барилдаж мөн цэвэр харьцаатай ялалт байгуулж шигшээ наймд шалгарсан. Хагас шигшээд шалгарахын төлөө БНСУ-ын тамирчин Ким Чансүтай барилдаж илт давуу ялалт байгуулан мөн цэвэр ялсан. Хагас шигшээд БНАСУ-ын тамирчин Ким Кванжин-ыг дахин цэвэр ялан бүх учраандаа цэвэр ялалт байгуулж мөнгөн медалийн болзол хангасан байсан билээ. Ингээд 19:40 цагаас эхэлсэн 65 кг-ын жингийн Алтан медалийн төлөөх барилдаанд Ираны бөх Амоузадхалили Рахманыг цаг дуусахад 1 минут 30 секунд байхад цэвэр ялснаар Азийн наадамд дийлдэшгүй байгаа гэдгээ батлан харууллаа. 
    Гэрэл зургийг Ч.Ганбат

    Т. Тулга чөлөөт бөхийн анхны алтан медалийн эзэн боллоо