MSports logo
Нармандахын Насанбуян хүрэл медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 6

  • Нармандахын Насанбуян хүрэл медаль хүртлээ

    Залуучуудын аваргын хос медальт Нармандахын Насанбуян хүрэл медалийн төлөө, U23 насны дэлхийн аваргын хүрэл медальт Киркизсаны бөх Алмаз Уулу Бекзаттай барилдан 8-2 харьцаатайгаар ялалт байгуулж чөлөөт бөхийн төрөлд дахин нэг медаль нэмлээ. 

    Тэрбээр 1/8 шатанд Камбожийн тамирчинг 14-2 харьцаатай ялж, 1/4 шатанд БНАСУ-ын тамирчин Хан Чонсонтой хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө барилдан 17-6 оноотойгоор ялагдал хүлээн дагах барилдаанд шилжин улмаар эсрэг тамирчин нь оролцохгүй болсноор хүрэл медалийн төлөө Киргизстаны тамирчин Алмаз Уулу Бекзатай оноолт таарсан юм. 

    Гэрэл зургийг Ч.Ганбат

    cover
    cover
    cover