MSports logo
Т.Тулга мөнгөн медалийн болзол ханган алтан медалийн төлөө барилдах бол хүрэл медалийн төлөө гурван тамирчин барилдана
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 6

  • Т.Тулга мөнгөн медалийн болзол ханган алтан медалийн төлөө барилдах бол хүрэл медалийн төлөө гурван тамирчин барилдана

    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өрсөлдсөн Төмөр-Очирын Тулга хагас шигшээд БНАСУ-ын тамирчинг 11-0 харьцаатай ялснаар мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр 1/8 шатанд Камбожийн тамирчин эхний шатаа хийлж гарч ирсэн Еон Буннатай барилдаж 10-0 харьцаатай ялалт байгуулж шигшээ наймд шалгарсан. Хагас шигшээд шалгарахын төлөө БНСУ-ын тамирчин Ким Чансүтай барилдаж илт давуу ялалт байгуулан 10-0 харьцаатай буулган авсан. Харин хагас шигшээд БНАСУ-ын тамирчин Ким Кванжин-ыг 11-0-ээр илт давуу ялалт байгуулж мөнгөн медалийн болзол хангаж алтан медалийн төлөө 2022 оны дэлхийн аварга, Азийн хоёр удаагийн аварга Ираны бөх Амоузадхалили Рахмантай 17:00 цагаас барилдана. 

    Т.Тулга мөнгөн медалийн болзол ханган алтан медалийн төлөө барилдах бол хүрэл медалийн төлөө гурван тамирчин барилдана

    Мөн эрэгтэйчүүдийн 57-кг-ын жинд өрсөлдсөн Нармандахын Насанбуян дагах барилдаандаа хийлж хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр 1/8 шатанд Камбожийн тамирчинг 14-2 харьцаатай ялж, 1/4 шатанд БНАСУ-ын тамирчин Хан Чонсонтой хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө барилдан 17-6 оноотойгоор ялагдал хүлээн дагах барилдаанд шилжин улмаар эсрэг тамирчин нь оролцохгүй болсноор хүрэл медалийн төлөө Киргизстаны тамирчин Алмаз Уулу Бекзатай барилдахаар боллоо. 

     

    Т.Тулга мөнгөн медалийн болзол ханган алтан медалийн төлөө барилдах бол хүрэл медалийн төлөө гурван тамирчин барилдана

    Эмэгтэйчүүдийн 68 кг-д Э.Дэлгэрмаа Вьетнамын Лай Деү Тонгийг 9:0-ээр, хоёрын даваанд Энэтхэгийн Радхикаг оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Киргизийн Нурзат Нуртаевад 8:10-аар дийлдсэн. Хүрлийн төлөө Казахстаны Елина Шалигинатай барилдахаар боллоо.

     

    Т.Тулга мөнгөн медалийн болзол ханган алтан медалийн төлөө барилдах бол хүрэл медалийн төлөө гурван тамирчин барилдана

     Эмэгтэйчүүдийн 76 кгд манай улсаас Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ариунжаргал өрсөлдөж дагах барилдаанд ялж хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрээр Б зоонд эхний тойрогт хийлж 1/8 д Казахстаны Жамила Бекбергеновад ялагдсан. Тэрээр жингийн дагах барилдаанд Узбекстаны Светлана Окназароватай барилдаж 14-2-оор ялж хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болов. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 57 кгд өрсөлдсөн ОУХМ Н.Насанбуян Киргизстаны тамирчинтай хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

    Шигшээ барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ.

    Гэрэл зургийг Д.Нямбилэг

    Т.Тулга мөнгөн медалийн болзол ханган алтан медалийн төлөө барилдах бол хүрэл медалийн төлөө гурван тамирчин барилдана