Жюү Жицүгийн 77 кг-ын жинд өрсөлдсөн Мөнхтөрийн Даваадорж Сингапур улсын тамирчин Лим Пол Тиан Жиг цэвэр ялан Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо.
Тус жинд өрсөлдсөн Гаруда клубийн тамирчин М.Даваадорж эхний шатанд Кувайтын бөхийг 2-0 оноогоор ялж, шигшээ 16-д Туркменистаны бөхийг 2-0 харьцаатайгаар ялан шигшээ наймд шалгарсан боловч хагас шигшээд шалгарахын төлөө БНСУ-ын тамирчин Коо Бунчолд 0-2 харьцаатай ялагдан дагах барилдаанд шилжиж Узбекистаны тамирчинг идэвхийн оноогоор ялсан юм. Ийнхүү 15:00 цагаас эхэлсэн хүрэл медалийн төлөөх барилдаанд Сингапур улсын тамирчинг цэвэр ялж Жюү Жицүгийн төрлөөс анхны медалийг эх орондоо авчирлаа.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /MPA/