MSports logo
Б.Чинзориг өмнөх ДАШТ-ий хариугаа авч шигшээ 8-д шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 27

  • Б.Чинзориг өмнөх ДАШТ-ий хариугаа авч шигшээ 8-д шалгарлаа

    Азийн 19 дэх наадмын дөрөв дэх өдөр боксын төрөл үргэлжилж -63 кг-ын жинд өрсөлдсөн Б.Чинзориг  өмнөх ДАШТ-ий аваргын тоглолтод ялагдсан Узбекстаны тамирчин Руслан Абдуллаевтай хоёрдугаар шатанд таарч 5:0 харьцаатайгаар итгэл төгс ялж хариугаа аван шигшээ 8-д шалгарлаа. Түүний өмнө эмэгтэйчүүдийн -50 кг-ын жинд тулалдсан О.Есүгэн Бангладешийн тамирчинг 5:0-ын харьцаатай ялж шигшээ 8-ын тоглолтод шалгарсан билээ. Харин -92 кг-ын жинд тулалдсан Д.Бариахаан Казакстаны тамирчинд ялагдсанаар тус тэмцээнийг өндөрлүүлээд байна.  

    Б.Чинзориг өмнөх ДАШТ-ий хариугаа авч шигшээ 8-д шалгарлаа