MSports logo
Шатрын Их мастер С.Билгүүн Азийн наадамд зэрэглэл ахиж 7-р байр эзэллээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 27

  • Шатрын Их мастер С.Билгүүн Азийн наадамд зэрэглэл ахиж 7-р байр эзэллээ

    Шатрын Их мастер С.Билгүүн Азийн 19 дэх удаагийн наадамд дөрвөн хожил, гурван тэнцээ, хоёр хожигдол амсаж 5.5 оноотойгоор 13-р байрнаас ахиж энэхүү тэмцээний 7-р байрт шалгарлаа. 

    Өнөөдөр шатрын спортын найм болон есдүгээр тойргийн сүүлчийн тоглолтууд явагдаж дууслаа. С.Билгүүн тэмцээний наймдугаар тойрогт Энэтхэг улсын тамирчинтай учраа таарч тэнцээгээр өндөрлүүлэн 5.5 оноотойгоор есдүгээр тойрогт орсон. Шатрын спортын Их мастер “Msports” аппликейшны хувийн дасгалжуулагч, онлайн хичээлийн багш С.Билгүүн тус тэмцээнд чансаагаараа 13-т бичигдэж байсан ба сүүлчийн тойрогт чансааг тэргүүлэгч БНХАУ-ын тамирчин Yi Wei-тэй тоглон хожигдсон ч Энэтхэгийн хоёр тамирчинтай ижил 5.5 оноотойгоор 7-р байрт бичигдсэн амжилт үзүүлээ. Түүнийг ялсан БНХАУ-ын тамирчин 7.5 оноотойгоор энэхүү наадмын алтан медалийн эзэн болсон байна. 

    Мөн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөж буй Шатрын Их мастер С.Ган-Эрдэнэ наймдугаар тойрогт Хятадын Тайваны тамирчинд ялагдсан. Чансаагаараа 25-т эрэмбэлэгдэж байсан С.Ган-Эрдэнэ тус тэмцээний есдүгээр тойрогт Тайландын тамирчинг ялж нийлбэр дүнгээр 4.5 оноотойгоор 19-р байрт жагслаа. Тус тэмцээний мөнгө, хүрэл медалийг Узбекстаны хоёр тамирчин хүртсэн байна. 

    Шатрын Их мастер С.Билгүүн Азийн наадамд зэрэглэл ахиж 7-р байр эзэллээ

    Эмэгтэйчүүдийн төрөлд Их мастер Т.Мөнхзул 5.0 оноотойгоор 11-р байрт шалгарсан ба түүний араас Их мастер Б.Мөнгөнтуул 13-р байрт шалгарсан амжилтыг Азийн 19 дэх наадмын шатрын спортод үзүүллээ. Эмэгтэйчүүдийн төрлийн алт болон хүрэл медалийг БНХАУ-ын тамирчид хүртсэн бол мөнгөн медалийн эзнээр Узбекстаны тамирчин тодорчээ. 

    Шатрын Их мастер С.Билгүүн Азийн наадамд зэрэглэл ахиж 7-р байр эзэллээ