MSports logo
НЬЮКАСЛ ЮНАЙТЕД КЛУБ ТОТТЕНХЭМИЙГ ТАЛБАЙД НЬ ХОЖИЖ, ХҮСНЭГТИЙН 4-Р БАЙРТ ДЭВШЛЭЭ
  • А
    Админ

    10 сарын 23

  • НЬЮКАСЛ ЮНАЙТЕД КЛУБ ТОТТЕНХЭМИЙГ ТАЛБАЙД НЬ ХОЖИЖ, ХҮСНЭГТИЙН 4-Р БАЙРТ ДЭВШЛЭЭ

    Харри Кэйн, Сон Хён Мин тэргүүтэй Тоттенхэм Хотспур баг талбайдаа хожигдлоо. Каллум Уилсон, Мигель Алмирон нарын эхний хагаст оруулсан гоол нь Тоттенхэмийн Премьер лигийн 100 хувийн талбайн рекордыг дуусгалаа. Тэд талбайдаа хожигдоогүй гэсэн амжилттай байсан ч ням гарагийн шөнө болсон тоглолтонд эхний хагаст 2 гоолыг хаалгандаа алдаж, улмаар дараагийн хагаст булангийн цохилтоос Харри Кэйн нэг оруулсан ч, үлдсэн хугацаанд тэд тэнцүүлж чадахгүй байсаар талбайдаа ялагдал хүлээв. Хоёрдугаар хагаст Харри Кэйнхүчин чармайлтаа гаргасан ч хангалттай байсангүй. Ньюкасл клуб өөрсдийн амттай хожлын дараагийн Премьер лигийн хүснэгтийн 4-р байрт дэвшлээ.

    Супер ням гаригт Каллум Уилсон, Мигель Алмирон нар эхний хагаст гоолдож, Тоттенхэмийг 2:1-ээр хожсоноор Эдди Хоугийн удирдлаган дор Ньюкаслын хувьсгал хурдацтай өрнөж байна.  31 дэх минутанд Уилсон гоолдож, эхний хагасын цаг дуусахаас 5 минутын өмнө Альмирон нэг гоол оруулж, Ньюкасл дубль хийсэн. Ллорисын тааруухан дамжуулалтыг Шон Лонгстафф Алмирон руу чиглүүлснээр тооны харьцааг 2:0 болгосон юм. Хоёрдугаар хагаст 2:0-ээр хожигдож эхэлсэн Тоттенхем клубынхэн сэргэлтийг авчрах гэж хичээсэн бөгөөд усархаг бороотой байсан нь тоглолтонд тодорхой хэмжээнд саад болж байлаа. Хоёрдугаар хагас эхлээд удаагүй байхад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Харри Кэйн мөргөж, өөрийн ээлжит гоолоо эсрэг багийнхаа хаалганд оруулсан. Түүний энэ гоол нь Антонио Контегийн багт итгэл найдвар төрүүлсэн ч баг нь хангалттай сэргэж чадалгүй, Премьер лигт хоёр дахь дараалан хожигдохоос сэргийлж чадсангүй. Дашрамд сонирхуулахад, Харри Кэйн энэ улиралд 12 тоглолтонд 10 дахь гоолоо оруулаад байна.

    Зочин баг болох Ньюкасл Юнайтед энэ улирлын тав дахь хожлоо авснаар Спөрсээс хоёр оноо дутуу нэг байрын ард 4-р байр руу дэвшлээ. Одоогийн байдлаар Премьер лигийн хүснэгтийн 1-р байранд Их буучид 9 хожил, 1 тэнцээ, 1 хожигдолтойгоор,  тэдний араас Манчестер Сити клуб 8 хожил 2 тэнцээ, 1 хожигдолтойгоор, 3-р байрт Тоттенхэм 7 хожил 2 тэнцээ, 3 хожигдолтойгоор, 4-р байрт Ньюкасл 5 хожил, 6 тэнцээ, 1 хожигдолтойгоор, 5-р байрт Челси клуб 6 хожил 3 тэнцээ 2 хожигдолтойгоор эрэмблэгдэж байна. Энэ улиралд хамгийн муу үзүүлэлтийг Брэнтфорд клуб 3 хожил, 5 тэнцээ, 4 хожигдолтойгоор үзүүлж, хүснэгтийн сүүл мушгиж байна. 

    Н.Бэлгүүн