Этүгэн Ирвэсүүд сагсан бөмбөгийн багт тоглож байсан Ч.Пүрэв-Очир өнгөрсөн жил Этүгэн болон Япон улсын Хагура ахлах сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Хагуро ахлах сургуульд 100%-ийн тэтгэлгээр суралцаж байна. Өнгөрсөн оны 4-р сард Япон улсыг зорьсон Ч.Пүрэв-Очир өдгөө 16 настай, 206 см өндөр, төвийн байрлалд тоглодог ирээдүйтэй сагсан бөмбөгийн тамирчин юм. Ч.Пүрэв-Очирын суралцаж буй Хагуро ахлах сургууль нь АНУ-ын Austin Peay Их сургуультай тамирчны хөтөлбөрөөр хамтран ажиллахаар болсон байна. Austin Peay Их сургуулийн сагсан бөмбөгийн баг болох Governors нь NCAA-ийн Division1-ийн Atlantic Sun бүст өрсөлддөг олон жилийн түүхтэй баг юм.
Дахин нэг монгол залуу NCAA-д тоглох боломж нээгдлээ
Ө
Өсөхбаяр
3 сарын 14
Иймд Ч.Пүрэв-Очир ахлах сургуульдаа өөрийгөө батлан харуулж, дасгалжуулагч, шинжээчдийн нүдэнд өртөж чадвал NCAA-д тоглох бүрэн боломжтой болжээ. Пүрэв-Очир нь МУГД О.Баярцогтын унаган шавь. О.Баярцогт дасгалжуулагч Япон улсад зорин очихдоо шавьтайгаа уулзаж, Хагуро ахлах сургуультай танилцаж, түүнд боломж байгааг сонсоод иржээ.
Ч.Пүрэв-Очирын хувьд Монголд байх хугацаандаа МУГД О.Баярцогт дасгалжуулагчийн удирдлагад өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Монгол улсын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд U15 насны ангилалд Улсын Аварга болоод амжсан билээ.