Олон улсын тэшүүрийн холбооноос 3-р сарын 15-18-ны өдрүүдэд шорт трекийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Голланд улсын Роттердам хотод зохион байгуулах гэж байна. Тэмцээн эмэгтэй, эрэгтэй 500, 1000, 1500 метр, багийн буухиа, холимог багийн буухиа гэсэн ангилалуудад явагдана. Манай улсаас шорт трекийн шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Бат-Оргилын удирдлага дор ОУХМ Э.Мөнх-Эрдэнэ, ОУХМ Б.Гэрэлтуяа нар бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Шорт трекийн ДАШТ-д манай хоёр тамирчин өрсөлдөнө
Б
Бэлгүүн
3 сарын 13
Манай хоёр тамирчдын хувьд энэ онд дэлхийн цом зэрэг олон улсын тэшүүрийн холбооноос зохион байгуулж буй тэмцээнүүдэд тогтмол оролцсоор байна. Тэд хэдхэн хоногийн өмнө Польш улсад болсон Үндэстний чансаа тогтоох тэмцээнд амжилттай оролцож 3 зайн нийлбэр дүнгээрээ финалын 2 оноо цуглуулж ОУХМ Б. Гэрэлтуяа эмэгтэйчүүдийн төрөлд 28 тамирчнаас 9-р байранд орж, 1500 метрд аваргын төлөө өрсөлдөн финалын 2 оноо авч 7-р байранд орсон байна.
Эрэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Э. Мөнх-Эрдэнэ өрсөлдөж, амжилтаа ахиулан 3 зайн нийлбэр дүнгээр 32 тамрчинаас 22-р байранд орчээ. Ийнхүү манай улсын хоёр тамирчин энэ амралтын өдрүүдэд Голланд Улсын Роттердамд ОУТХ-ны Дэлхийн Аварга Шалгаруулах Шорт Трекийн Тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа аж.