Хьюстон Рокетс багийн төвийн тоглогч Алперен Шенгун даваа гарагт Сакраменто Кингс багтай хийсэн тоглолтын сүүлийн үед шагайн болон өвдөгний шөрмөсөндөө хүнд бэртэл авсан. The Athletic сэтгүүлийн Шамс Чараниагийн мэдээлснээр шагайны 3-р зэргийн гэмтэл мөн баруун өвдөгний яс нь хөхөрсөн гэсэн оноштойгоор энэ улирлыг бүтэн өнжих шаардлагатай болсон гэжээ.
Шенгун бэртэл авахаасаа өмнө замналынхаа хамгийн шилдэг сагсан бөмбөгийг үзүүлж байлаа. Өмнөх дөрвөн тоглолтдоо 27.0 оноо, 13.5 самбар, 6.3 оновчтой дамжуулалт, 2.5 бөмбөг таслалт, 0.8 хаалт дунджилсан. Хьюстен Рокетс баг одоогоор өрнөд бүсийн 11-р байрт бичигдэж байгаа нь Плэй-Иний өрсөлдөөнд ороход нэг шат ахих шаардлагатай байгаа юм.