Манай улс 1962 онд ОУОХ-ны гишүүн болж 1964 оны Токиогийн зуны олимпод анх удаа оролцсон. Анх оролцсон цагаас хойш энэ жил 60 жилийн ой тохиож байна. Манай улс түүхэндээ зуны олимпын наадмаас 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл нийт 30 медаль хүртэж байсан.
2 сарын 27

Хамгийн анхны медалийг 1968 оны Мексикийн Мехикогийн наадамд Монгол улсын ардын багш, чөлөөт бөхийн тамирчин, дасгалжуулагч Чимидбазарын Дамдиншарав хүрэл медаль авч ирсэн. Тухайн олимпод манай тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байжээ.
Хамгийн олон тамирчин оролцсон наадам бол 1980 оны Москвагийн олимпод 43 тамирчин оролцож 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж 80 орноос 22 дугаар байрт шалгарсан бол 1968 оны наадамд хамгийн цөөн буюу 16 тамирчин оролцсон байдаг.
Парисын олимпод одоогийн байдлаар эрх авсан тамирчид:
Буудлага О.Есүгэн
Буудлага Э.Даваахүү
Буудлага Н.Баяраа
Байт харваа Б.Отгонболд
Бокс О.Есүгэн
Дугуй С.Жамбалжамц
Чөлөөт бөх Д.Отгонжаргал
Чөлөөт бөх Э.Дэлгэрмаа