Брэндин Подзиемски Ш.Энхийн-Одтой адил коллежоо сольж, олны анхааралд өртөх хэмжээнд оноо, самбар, оновчтой дамжуулалт дундажлаагүй ч NBA-ын томоохон багуудын нэг болох Голден Стэйт Уарриорс багт драфтлагдаж, бүр гараанд сонгогдож тоглох хэмжээнд очсон. Түүний энэ улиралд үзүүлж буй тоглолт, оноо авалтууд олны анхааралд аль хэдийн өртөөд эхэлсэн. Подзиемски Энэ улиралд 26.6 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 9.9 оноо, 5.9 самбар, 3.9 оновчтой дамжуулалт дунджилж, алсын зайнаас 37.3 хувьтай шидэж байна.
Гадны хэвлэлүүд Ш.Энхийн-Одыг Голден Стэйтийн Брэндин Подзиемскитай адилтгаж, NBA-д орох бүрэн боломжтой хэмээжээ
2 сарын 28
NBA-ийн зүгээс ихэнх тохиолдолд коллежоос орж буй залуу тоглогчдын оноо авалт, зүтгэлтэй тоглолт, гоц байдал, тэсрэлт, потенциал, өсөн дэвших боломж зэргийг хардаг. Тамирчид ч дунд зэргийн түвшнээс ахиж, өөрт байгаа бүх боломжоо дайчлан өөрсдийн хамгийн сайн чадах хэмжээндээ бэлтгэж, NBA-д орохыг зорьдог билээ.
Ш.Энхийн-Одыг Брэндин Подзиемскитой адилтгасан шалтгааан:
1. Тэд хоёулаа эхлээд сурч байсан сургуульдаа онцгой амжилт үзүүлж чадалгүй бууриа сэлгэсэн. Брэндин 2023 оны эхний улиралд Иллинойсийн их сургуульд суралцсан хугацаандаа нэг тоглолтод 4.3 минутыг талбай дээр өнгөрүүлж байв. Дараа жил нь Санта Клара Их сургуульд шилжин орж, 32 тоглолтод оролцсон. Тус сургууль түүний нөөц боломжийг бүрэн ашиглаж, 19.9 оноо, 8.8 самбар, 3.7 оновчтой дамжуулалт, 1.8 бөмбөг таслалт дунджилж бүрэн утгаараа өөрийгөө нээн харуулсан билээ. Улмаар 2023 оны драфтын нэгдүгээр тойргийн 19 дэх сонголтоор Голден Стэйт Уарриорс баг багтаа нэгтгэсэн юм.
Ш.Энхийн-Одын хувьд мөн ижил замналтай яваа. Өнгөрсөн жил Дэйтоны Их сургуулийн шигшээ багт нэгдэж 32 тоглолтод оролцохдоо 5.6 оноо, 2.6 оновчтой дамжуулалт, 2 самбар дунджилж өнгөрсөн зуны драфтад нэрээ өгөх сонголтоос татгалзсан. Харин энэ жил Сан Франциско хотын их сургуульд нэгдэж Донс багийн төлөө тоглож байна. Одоогоор 29 тоглолтод оролцохдоо 8.3 оноо, 3 самбар, 3 оновчтой дамжуулалт дунджилж өмнөх жилийн статистик болон амжилт нь өсөөд байгаа юм. Мөн тэрбээр Донс багт нэг тоглолтод 25.5 минут дунджилж байна.
2. Ижил байрлалд болон нурууны өндөр Подзиемскийн өндөр 1.93 см бол Ш.Энхийн-Од 2.03 см адилхан хамгаалагчийн байрлалд тоглодог. Голден Стэйт Уарриорсын улирлын дундуур сэлгээний холбон тоглогч Крис Пол гэмтсэнээр түүнд асар том боломж гарч ирж, түүнийгээ ч хангалттай ашигласан. Ш.Энхийн-Од ч мөн адил хэрвээ драфтлагдаж чадвал аль нэг багийн сэлгээний холбон тоглогч болох бүрэн боломжтой. Мөн түүний нурууний өндөр 2м давсан нь баг болгоны хүсдэг нуруу өндөр давхар потенциал сайтай тоглогчийн дүрээр олонд танигдаж яваа.
Pro News спортын сайтын онцолсноор эхний ээлжинд драфтын 150 хүний нэрэнд багтаагүй ч улирлын төгсгөлд Mike Sharavjamts буюу Ш.Энхийн-Од маань дээрх тоонд ороод ирэх боломжтой гэж үзэж байна.
Эх сурвалж: https://www.on3.com/
https://bustingbrackets.com/