1996 оны 9 сарын 29-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Ам бүл 5 . Манай ах дээд лигийн "Фалконс" клубт тоглодог.
2012 оноос хөлбөмбөгийн спортоор ахыгаа дагаж хичээллэж эхэлсэн. Хожигдлын гашуун, хожлын амтыг мэдрэх нь спортоос авч болох хамгийн гоё мэдрэмж.
Тэмцээний өмнө аль болох өөрөө тайван байж намуухан хэмнэлтэй дуу сонсож өөрийгөө бэлддэг.
Хамгийн анх хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг 2018 онд байгуулагдаж байсан. Тэр цагаас одоог болтол шигшээ багт тоглож байгаа. 2018 онд Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд зоны сүүлийн тоглолтоо Гуам улстай хийсэн тоглолт сэтгэлд хамгийн тод үлдсэн.
Солонгос жүжигчин Ман Дун Сог крашилдаг.
Амьтдаас нохойнд хайртай, цаанаасаа л нээх хөөрхөн байдаг.
Эрэгтэй хүний биеэ авч яваа байдал, халамжтай, мэдрэмжтэй зан чанарт дуртай.
Зүүн азийн урьдчилсан шатны тэмцээнд 1-р байр эзэлсэн нь миний хувьд хамгийн онцлох амжилт. Дараагийн зорилго маань 3-н сард болох Олимпын эрхийн тэмцээнд эрх авах зорилго тавьсан байгаа.
Ойр дотнын хүмүүсээс нэг хүний бодлыг уншиж болдог бол ээжийнхээ бодлыг уншиж үзэхийг хүсэж байна.
Чөлөөт цагаараа шигтгээн наамал наах дуртай.