MSports logo
The MongolZ багийн дараагийн учраа тодорхой боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 18

  • The MongolZ багийн дараагийн учраа тодорхой боллоо

    Цахим спортын CS2 төрлийн S Tier буюу өндөр чансааны Fissure Playground 2 тэмцээний хасагдах шатны оноолт тодорлоо.

    Манай The MongolZ баг хэсгийн эхний тоглолтоо хожигдлоор эхлүүлсэн ч Lynn Vision, Tyloo багуудыг буулгаж аван сүүлийн чухал тоглолтод FaZe-ийг 2-1 харьцаатай эцсийн мөчид буулгаж аван тэмцээний хасагдах шатанд шалгарсан билээ.

    The MongolZ багийн дараагийн учраа тодорхой боллоо

    Харин хасагдах шатанд хэсэгтээ мөн адил 3-1 амжилттай Европын G2 багтийн эсрэг тоглох оноолт таарсан байна.

    G2 багтай хасагдах шатанд 09-р сарын 19-нд 16:00 цагаас Bo3 журмаар тоглоно. Хэрвээ ялалт байгуулвал хагас шигшээд Aurora Gaming болон Team Liquid багуудын аль ялсантай финалд өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм.


    The MongolZ багийн дараагийн учраа тодорхой боллоо

    Манай The MongolZ багийн хувьд G2 багтай энэ жил 4 удаа тоглосон ба 3-1 харьцаатай илүүрхсэн байна. 4 удаа тоглохдоо 9 мап гаргаж, 6 мапаар манай баг буулгаж авчээ. Хамгийн сүүлд G2 багт BLAST Open Lisbon 2025 тэмцээнд хожигдсоноос өөр нэг ч хожигдол аваагүй амжилттай явна.

    The MongolZ багийн дараагийн учраа тодорхой боллоо