MSports logo
ЭЛИУД КИМПЧОГЕ МАРАФОН ГҮЙЛТИЙН ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧИЛЛЭЭ
  • А
    Админ

    9 сарын 25

  • ЭЛИУД КИМПЧОГЕ МАРАФОН ГҮЙЛТИЙН ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

    Зуны олимпын их наадмын хоёр удаагийн аварга Кени улсын гүйлтийн тамирчин Элиуд Кимпчоге энэ сарын 25-нд болсон Берлиний марафон тэмцээний 42.2км замыг 2 цаг, 01 минут, 09 секундэд туулж Дэлхийн рекордыг шинэчиллээ. Тэмцээнээс долоо хоногийн өмнө “ Би энэ марафонд сайн уралдаж Дэлхийн рекордыг шинэчилмээр байна” хэмээн сэтгүүлчдэд ярилцлага өгч байсан. Ийнхүү тэр хэлсэндээ хүрч 42.2 километрийн марафоны Дэлхийн рекордыг хоёр дахь удаагаа шинэчиллээ. Дөрвөн жилийн өмнө Элиуд Кимпчоге 42.2км замыг 2 цаг, 01 минут, 39 секундэд туулж рекорд тогтоож байсан бол Герман улсын нийслэлд өөрийнхөө рекордыг 30 секундээр ахиуллаа.

    Тэрбээр уралдааны дараа “Би бол шилдэг нь. Би энэ марафонд өөрийнхөө хамгийн сайнаар гүйх гэж ирсэн. Энэ уралдаан хүн бүрд урам зориг өгч, марафонд илүү хайртай болгосон гэж бодож байна” гэжээ. Өдгөө 37 настай гүйгч энэ жилийн хоёр дахь түрүүгээ авч байгаа бөгөөд гуравдугаар сард Токиогийн марафоны 42.2км замыг 2 цаг 02 минут, 40 секундэд туулж барианд орж байсан юм. Харин Берлин марафон 2022 тэмцээнд Кенийн гүйгч Марк Корир тэргүүлэгчээс 4 минут, 48 секундийн хойно барианд орж тэмцээний дэд байранд шалгарсан бол Этиоп улсын тамирчин Таду Абате 5 минут, 18 секундийн хойно барианд орж гуравдугаар байр эзэлсэн юм.

     

    Э.Мандалбаяр