MSports logo
КАТАРТ БОЛОХ ДАШТ-ИЙН ҮЕЭР ФАНАТУУДЫН БАГА ЗЭРГИЙН ЗӨРЧИЛД УЯН ХАТАН ХАНДАНА
  • А
    Админ

    9 сарын 22

  • КАТАРТ БОЛОХ ДАШТ-ИЙН ҮЕЭР ФАНАТУУДЫН БАГА ЗЭРГИЙН ЗӨРЧИЛД УЯН ХАТАН ХАНДАНА

    Катарын эрх баригчид 11-р сард эхлэх хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр ирсэн зочдод уян хатан хандахаар төлөвлөжээ. Катар нь лалын орон учраас өмнөх дэлхийн аваргын тэмцээнүүдийг зохион байгуулсан улсуудтай харьцуулахад хууль, тогтоомжын хувьд өөр бөгөөд чанга гэж хэлж болно. Гэсэн ч дэлхийн томоохон тэмцээнийг хүлээн авч, дэлхийн өнцөг булан бүрээс фанатууд Катарт ирэх учраас олон нийтийн согтуурал зэрэг зөрчилд ердийнхөөс илүү тайван хандах боломжтой гэж Катарын зүгээс мэдээлжээ. Бага зэргийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд торгууль ногдуулахгүй, баривчлахгүй, гэхдээ цагдаа нар тухайн хүн дээр очиж, түүнийг дагаж мөрдөхийг шаардах болно гэж эх сурвалж мэдээлж байна. Жишээлбэл, олон нийтийн газар подволк тайлсан хүн цамцаа буцааж өмсөхийг хүсэх болно. Харин хувь хүний болон эд хөрөнгийн аюулгүй байдалд заналхийлсэн болон бусад хүнд гэмт хэргийн эсрэг хатуу байр суурьтай байгаа бөгөөд фанатууд зодоон хийх зэрэг тохиолдолд торгууль ногдуулах, цаашлаад “Hayya” зөвшөөрлийн үнэмлэхээ цуцлах эрсдэлтэй. Хөгжөөн дэмжигчдийн архи, согтууруулах ундааны хэрэглээ нь тэмцээнийг зохион байгуулахад тодорхойгүй асуудлуудын нэг байсан. Катар бол маш консерватив улс бөгөөд олон нийтийн газар согтуу байх нь зургаан сар хүртэл хорих ялаар шийтгэдэг байна.

    Согтууруулах ундаа нь Катарын уламжлал, соёлын нэг хэсэг биш бөгөөд зөвхөн тансаг зочид буудал, хувийн клуб, аялал жуулчлалын хэсэг кэрэг тодорхой газруудад хүлээн зөвшөөрөгддөг. Гэхдээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагчид тоглолт эхлэхээс өмнө цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох хөгжөөн дэмжигчдэд шар айраг санал болгохоор тохиролцсон байна. Мөнтүүнчлэн, Катар улс LGBT+ хөгжөөн дэмжигчдэдээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хандсан нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн ихээхэн санаа зовоосон асуудал болоод байгаа бөгөөд тус улсад ижил хүйстнүүдийн харилцааг хууль бусаар хориглосон юм. Катарт эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж, хувцас хунарыг нь хязгаарласан явдал ч олны анхаарлын төвд байна. Тэмцээний үеэр Катарын хууль эрх зүйн байр суурийг зөөлрүүлэх нь дотоодын нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж анхааруулжээ. Хэдийгээр тэмцээнд зориулж дэлхийн нийтийн зочдод, олон улсын хамтын нийгэмлэгт энэхүү шийдэл нь таалагдаж байгаа ч тус улсын дотоод консерваторуудыг бухимдуулах эрсдэлтэй гэж үзэж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 20-нд эхэлнэ.

     

    Н.Бэлгүүн