MSports logo
NBA: Бостон Селтикс баг цувралд 3-0-ээр итгэл төгс тэргүүлж эхэллээ
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 13

  • NBA: Бостон Селтикс баг цувралд 3-0-ээр итгэл төгс тэргүүлж эхэллээ

    Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA-ийн шигшээ цувралын гурав дахь тоглолт болж өндөрлөлөө. Финалын гурав дахь тоглолт Даллас Маверикс багийн талбайд 08:30 цагаас эхлэв. Талбайн эздээс бүх тоглогчид өнөөдөр оролцсон бол Бостон Селтикс багаас Кристапс Порзингис бэртлийн улмаас оролцоогүй юм. Эхний үе оноо авалт ихтэй өндөрлөж 30-31 харьцаатай өндөрлөсөн бол хоёрдугаар үед талбайн эзэд 13 хүртэлх онооны тэргүүллийг үүсгэв. Харин Бостон Селтикс багаас Жэйсон Тэйтумын онцгой тоглолт онооны зөрүүг 2-р үед арилгасан бол 3-р үед Жэйлен Брауны тоглолт гайхалтай байж онооны зөрүүг 21 болтол холдуулсан юм. 4-р үеийн эхлэлээс Даллас Маверикс онооны зөрүүг ойртуулахыг хичээсэн тоглолтууд амжилттай болж 20-2 гэсэн амжилтаар онооны харьцааг ердөө 4 болголоо. Сүүлийн 4 минут үлдэхгүй хугацаанд Даллас Маверикс багийн супер од Лука Дончич 5 болон 6 дахь алдаа маш богино хугаанд гарган "чэлленж" захиалсан ч амжилтгүй болсноор талбайг чөлөөлөхөд хүрлээ. Багийн нэг одгүй болсон ч Даллас Маверикс тэр дундаа Кайри Ирвинг эцсээ хүртэл тэмцсэн ч Бостон Селтикс багийн жигд тоглолтыг нөхөж чадалгүй эцсийн мөчид 106-99 харьцаатай ялагдал хүлээлээ. Ийнхүү Бостон Селтикс баг 2023-2024 оны аваргын цом өргөхөд ердөө нэг хожил үлдсэн бол эсрэгээрээ Даллас Маверикс баг 0-3 гэсэн маш хүнд байдалд орлоо.

    Өнөөдрийн тоглолтод Бостон Селикс багаас: 

    Жэйсон Тэйтум 31 оноо, 6 самбар, 5 дамжуулалт
    Жэйлен Браун 30 оноо, 8 самбар, 8 дамжуулалт
    Деррик Уайт 16 оноо, 5 самбар, 2 хаалт гүйцэтгэсэн бол Даллас Маверикс багаас: 

    Кайри Ирвинг 35 оноо, 3 самбар, 2 дамжуулалт

    Лука Дончич 27 оноо, 6 самбар, 6 дамжуулалт тус тус гүйцэтгэсэн байна.

    NBA: Бостон Селтикс баг цувралд 3-0-ээр итгэл төгс тэргүүлж эхэллээ

    Өмнө нь плэй-офф болон шигшээ цувралд 0-3 гэсэн харьцаанаас эргэж ирсэн нэг ч тохиолдол байдаггүй ба 156 удаа ийм тохиолдол гарахад 156 нь түрүүлж 3 хожсон баг нь ялалт байгуулж байжээ. Одоо Даллас Маверикс баг түүхийн эсрэг тоглох бол Бостон Селтикс баг NBA-ийн 18 дахь цомоо өргөхөд ганцхан алхам үлдээд байна. Хэрвээ 18 дахь удаагаа аваргын цомоо өргөвөл тэд Лос Анжелес Лэйкерс багтай тэнцсэн амжилтыг давж, NBA-ийн түүхэн дэх хамгийн олон аварга авсан багаар тодрох юм. Мөн өнөө цагийн шилдэг тоглогч Жэйсон Тэйтум, Жэйлен Браун, Кристапс Порзингис болон 18 жил NBA-д хүчин зүтгэж буй Ал Хорфорд нар анхны аваргын бөгжөө зүүхээр болж байна.