MSports logo
Монголын 23 хүртэлх насны шигшээ багт Дани, Чех, Англи, Герман, Япон, Испани, БНСУ-с тоглогчид дуудагджээ
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 2

  • Монголын 23 хүртэлх насны шигшээ багт Дани, Чех, Англи, Герман, Япон, Испани, БНСУ-с тоглогчид дуудагджээ

    AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 23 хүртэлх насны ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхөөр Монголын 23 хүртэлх насны шигшээ баг Тайланд улсыг зорилоо. Нийт 44 улсын шигшээ багууд урьдчилсан шатны 11 хэсэгт хуваагдсан бөгөөд манай улсын шигшээ баг талбайн эзэн Тайланд болон Малайз, Ливаны 23 хүртэлх насны шигшээ багуудтай нэг хэсэгт хуваагдсан байна. Урьдчилсан шатнаас хэсгийг тэргүүлсэн багууд шууд оролцох эрхээ авах бөгөөд хоёрдугаар байраар шалгарсан багуудаас дөрвөн сайн амжилттай багууд эрхийг авч дараа жил Саудын-Араб улсад болох 23 хүртэлх насны ААШТ-д өрсөлдөнө.

    Монголын 23 хүртэлх насны шигшээ багт Дани, Чех, Англи, Герман, Япон, Испани, БНСУ-с тоглогчид дуудагджээ

    Манай шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Монголын дээд лигийн сүүлийн хоёр улирлын аварга болсон Бразил улсын мэргэжилтэн Arthur Ferreira ажиллана. Харин түүний туслахаар мөн Бразил мэргэжилтэн Bruno Melo болон Ц.Энхжин нар ажиллаж байгаа бол хаалгачийн дасгалжуулагчаар Г.Дэлгэрдалай нар ажиллахаар болсон.

    Монголын 23 хүртэлх насны шигшээ багт Дани, Чех, Англи, Герман, Япон, Испани, БНСУ-с тоглогчид дуудагджээ

    Харин манай шигшээ багийн бүрэлдэхүүнд Чех улсын дээд лигт тоглодог Г.Төгөлдөр, Англи улсад тоглодог Б.Хабул, Япон улсад тоглодог Ч.Манлай, Н.Эрдэнэбаатар, Б.Итгэл, Герман улсад тоглодог Kim Wolf, Испани улсад тоглодог Ө.Цэлмүүн, БНСУ-с Н.Хашчулуун болон Дани улсад тоглодог Filip Chinzorig нар дуудагдсан бөгөөд эхний тоглолтоо манай шигшээ баг талбайн эзэн Тайланд улсын шигшээ багтай тоглоно.

    Монголын 23 хүртэлх насны шигшээ багт Дани, Чех, Англи, Герман, Япон, Испани, БНСУ-с тоглогчид дуудагджээ

    Манай шигшээ багийн тоглолтын хуваарь:

    9-р сарын 3-нд 20:30 цагаас Тайланд-Монгол

    9-р сарын 6-нд 17:00 цагаас Монгол-Малайз

    9-р сарын 9-нд 17:00 цагаас Ливан-Монгол