MSports logo
Сонирхолтой: Стефен Көррид хандаж хэлсэн одуудын алдартай үгс
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 2

  • Сонирхолтой: Стефен Көррид хандаж хэлсэн одуудын алдартай үгс

    НБА-ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг шидэгч, дөрвөн удаагийн аварга, Олимпын алтан медальт "Хүүхэд царайт алуурчин" гэгдэх Стефен Көрригийн орчин цагийн сагсан бөмбөгт үзүүлсэн нөлөө, тоглолтын өвөрмөц арга барилд дуртайгаас гадна түүнийг шүтэн биширдэг хэдэн сая сагсан бөмбөг сонирхогчид дэлхийд буй. Харин түүний талаар түүнтэй эн тэнцүү нэр хүндтэй, олон алдартнууд Стефен Көрриг хэрхэн үнэлдэг талаар хэлсэн үгсээс онцлон хүргэж байна.



    ШАКИЛ О'НИЛ

    "Би өмнө нь 20 жил сагсан бөмбөг тоглож, 20 жил сагсан бөмбөг үзсэн. Гэхдээ хэзээ ч түүн шиг залууг хараагүй"
    Сонирхолтой: Стефен Көррид хандаж хэлсэн одуудын алдартай үгс

    ЛЕБРОН ЖЭЙМС

    "Би энэ лигт түүн шиг шиддэг ямар ч залуу байсан гэж бодохгүй байна."
    Сонирхолтой: Стефен Көррид хандаж хэлсэн одуудын алдартай үгс

    КОБИ БРАЙАНТ

    "Хэрвээ тоглогчид энэ чадваруудыг эзэмшсэн байвал яах вэ?
    Баруун, зүүн гэлтгүй бөмбөгөө гайхалтай эзэмшиж, аюултай шидэлтүүд хийж, хамгийн гол нь энэ бүхний дараа тайван байдаг нь хамгийн хортой. Энэ чадварууд миний өмнө хамгийн том асуудал үүсгэдэг."
    Сонирхолтой: Стефен Көррид хандаж хэлсэн одуудын алдартай үгс

    Аллен Айверсон

    "Би бүх амьдралынхаа турш сагсан бөмбөг үзэж, шилдэгүүдийг харж байсан. Гэхдээ энэ залуу бол маргаангүй тэднээс өөр"
    Сонирхолтой: Стефен Көррид хандаж хэлсэн одуудын алдартай үгс

    КЕВИН ДУРАНТ

    "Тэр бол өөрийн байрлалын хамгийн шилдэг нь. Бүх цаг үед бол хамгийн шилдэг тавд багтана "
    Сонирхолтой: Стефен Көррид хандаж хэлсэн одуудын алдартай үгс

    СТИВ КЕРР

    "Бид нар бүгдээрээ хэзээ ч түүн шиг хүнийг харж байгаагүй байх"
    Сонирхолтой: Стефен Көррид хандаж хэлсэн одуудын алдартай үгс

    РЕЖЖИ МИЛЛЕР

    "Стефен Көрри шидэх урлагийг өөрийн болгож, түүнийгээ ч өөр түвшинд аваачсан"
    Сонирхолтой: Стефен Көррид хандаж хэлсэн одуудын алдартай үгс

    ВИНС КАРТЕР

    "Стефен Көрри сагсан бөмбөг тоглох арга барилыг маш олон олон арга замаар өөрчилсөн нэгэн"
    Сонирхолтой: Стефен Көррид хандаж хэлсэн одуудын алдартай үгс

    ДУЭЙН УЭЙД

    "Тэр бол энэ тоглоомын домог. Тэр энэ тоглоомыг өөрчилсөн"
    Сонирхолтой: Стефен Көррид хандаж хэлсэн одуудын алдартай үгс