MSports logo
Дэлхийн цомын тэмцээний шинэхэн аварга “THE MONGOLZ” багтай ямар газрууд хамтран ажилладаг вэ?
  • М
    Мөнхбаясгалан

    8 сарын 25

  • Дэлхийн цомын тэмцээний шинэхэн аварга “THE MONGOLZ” багтай ямар газрууд хамтран ажилладаг вэ?

    Монгол түмний бахархал болоод буй “THE MONGOLZ” баг цахим спортын Дэлхийн цомын тэмцээний шинэхэн аварга болоод байна. Амжилт гаргаж байгаа багийн ард арын албаны ажилчид, бүхий л талаар тусалдаг хүмүүс, хамгийн гол нь спонсор байгууллага байдаг билээ. Тэгвэл энэ удаа “THE MONGOLZ” багтай хамтран ажилдаг, ивээг тэтгэгч байгууллагын талаар мэдээлэл хүргэе.

    Дэлхийн цомын тэмцээний шинэхэн аварга “THE MONGOLZ” багтай ямар газрууд хамтран ажилладаг вэ?

    Мэдээж хамгийн түрүүнд багт хөрөнгө мөнгөний дэмжлэг хэрэгтэй. THE MONGOLZ багийг өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд гол туслалцаа үзүүлсэн 1xBet сайт юм. Энэ сайт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бооцооны сайт бөгөөд цахим спортыг дэмжиж ажилдаагаараа онцлогтой байгуулга юм. Энэ газрын хувьд THE MONGOLZ багийг хөрөнгө мөнгөөр дэмжихээс гадна маш том сурталчилгаа нь болдог. Энэ болгоны хариуд THE MONGOLZ баг албан ёсны тоглогчдын хувцас, багийн зураг, нийгмийн сүлжээ болоод тоглогчдын стрийм дээр өөрсдийн логог нь байршуулдаг.

    Дэлхийн цомын тэмцээний шинэхэн аварга “THE MONGOLZ” багтай ямар газрууд хамтран ажилладаг вэ?

    CS GO2 цахим тоглоом нь одоо үеийн хамгийн эрэлттэй, үнэ цэнэ бүхий скинтэй тоглоом юм. Мэргэжлийн тоглогчдоос гадна, энэ тоглоомыг сонирхогч залуус хүртэл өөрсдийн  тоглоомын хэрэгслийн дуртай скинүүдийг сонирхох болсон. Олон улсын мэргэжлийн тэмцээн бүрд тоглогчид үнэ цэнтэй бууны скинтэй оролцох болсон. THE MONGOLZ багтай хамтран ажилдаг CS:GO SKINS сайт нь энэ талаар тусалдаг юм. Хариуд нь THE MONGOLZ багийн хувьд өөрсдийн албан ёсны хувцас, тоглогчид стрийм хийх үедээ энэ сайтрүү орж бичлэг, контент хийх, мөн нийгмийн сүлжээнд логог нь байршуулдаг юм.

    Дэлхийн цомын тэмцээний шинэхэн аварга “THE MONGOLZ” багтай ямар газрууд хамтран ажилладаг вэ?

    Мэдээж энэ бүх үнэ цэнэ бүхий хэрэглэлүүдийг авахын тулд дижитал мөнгө буюу крипто хөрөнгө хэрэгтэй. THE MONGOLZ багтай хамтран ажилдаг PIRATE SWAP сайт нь энэ төрлөөр дэмжин ажилдаг. Өөрсдийн хүссэн, дуртай скинүүдийг нь авахад тусалж мөн өөрт байгаа скинийг өөр скинээр солиход тусалдаг. Харин THE MONGOLZ баг өөрсдийн албан ёсны хувцас, тоглогчид стрийм хийх үедээ энэ сайтрүү орж бичлэг, контент хийх, мөн нийгмийн сүлжээнд логог нь байршуулдаг юм.

    Дэлхийн цомын тэмцээний шинэхэн аварга “THE MONGOLZ” багтай ямар газрууд хамтран ажилладаг вэ?

    Тамирчид тоглолт болгон сайжрах, өөрсдийн гарт болон хараанд таарсан, эвтэйхэн техник хэрэгсэл, төхөөрөмж хэрэгтэй. THE MONGOLZ багтай хамтран ажилдаг Zowie брэнд нь тамирчдад энэ талаар тусалдаг.  Хариуд нь THE MONGOLZ баг тэдний бүтээгдэхүүнийг туршиж, тоглолтдоо хэрэглэж, стрийм болоод бусад тэмцээнд хэрэглэж, албан ёсны тоглогчдын хувцас, багийн зураг, нийгмийн сүлжээд логог нь байршуулдаг.

    Дэлхийн цомын тэмцээний шинэхэн аварга “THE MONGOLZ” багтай ямар газрууд хамтран ажилладаг вэ?