MSports logo
EWC-2025 тэмцээнд Аваргалж, анхны MVP цомоо хүртсэний дараа Techno буюу М.Содбаяр шагналаа хүртсэний дараа
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 25

  • EWC-2025 тэмцээнд Аваргалж, анхны MVP цомоо хүртсэний дараа Techno буюу М.Содбаяр шагналаа хүртсэний дараа

    EWC-2025 тэмцээнд Аваргалж, анхны MVP цомоо хүртсэний дараа Techno буюу М.Содбаяр шагналаа хүртсэний дараах ярилцлага:


    -Тэмцээний MVP хүртлээ. Ямар сэтгэгдэл төрж байна вэ?


    -Үнэнийг хэлэхэд, би өөрийнхөө ажлыг сайн хийж, энэ тэмцээний MVP болгосондоо үнэхээр баяртай байна. Гэхдээ би багийнхангүйгээр энд зогсож байна гэдэг боломжгүй зүйл. Дасгалжуулагч, багийн найзууд гээд бүгдээр нь маш их бахархаж байна. Энэ удаагийн MVP минийх байлаа.


    -Esports World Cup-т цом хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцвал?


    -Шилдэг багуудын хамт анхны жинхэнэ 1-р зэрэглэлийн S түвшний цомыг авах нь мэдээжийн хэрэг үнэхээр сайхан санагдаж байна. Аваргын цомыг харсандаа баяртай байна, энэ бол дөнгөж эхлэл.


    -Оны эхний хагасыг одоогийнхтой харьцуулахад танай багийн тоглох арга барилд өөрчлөлт орсон бололтой. Жилийн эхний хагаст та хамгийн түрүүнд орох юм шиг санагдаж байсан бол одоо Mzinho илүү олон удаа түрүүлж орох шиг боллоо. Энэ нь завсарлагаанаар ажилласан зүйл мөн үү?


    -Үгүй ээ, онцгой зүйл байхгүй, зүгээр л бид ижил тоглолтын хэв маягаар илүү сайн гүйцэтгэлтэй тоглож байна гэж бодож байна. Mzinho бид хоёрын тухайд бол бид ижил үүрэг, байрсуурьтай. lurker, anchor, заримдаа тэр урагшилдаг бол, заримдаа би хийх шаардлагатай байдаг.


    -Нэгдүгээр зэрэглэлийн том цомыг хүртсэнийхээ дараа энэ нь таны хувьд болон багийн өөртөө итгэх итгэлд хэрхэн нөлөөлөх бол?


    -Бидний хамгийн том дайсан болох "Vitality"-ийг ялж чадна гэдэг бидний хувьд маш том итгэл гэж би бодож байна. Бид тэднийг хоёр удаа хожсон учраас энэ нь бидний сайжирч байгааг нотолж байгаа ч бид илүү ихийг хийх хэрэгтэй. Өнөөдрийн тоглолт бидэнд маш олон хүнд хэцүү, ширүүн тойрог байсан ч бид ялалт байгуулж чадлаа.


    -Олон нийтийн сүлжээгээр Монголд та бүхнийг дэмжин олон мянган хөгжөөн дэмжигчид таны тоглолтыг үзэж байгааг бид харсан. Эх орноосоо ийм дэмжлэг авахад ямар санагддаг вэ?


    -Мэдээжийн хэрэг, энэ нь бидний хувьд гайхалтай мэдрэмж. Бүхэл бүтэн улс орон, Азийн бүс нутаг биднийг дэмжиж байна. Бас манай гэр бүл, хамаатан садан, Монголын бүх хүмүүс гээд л үүнийг харахад үнэхээр итгэмээргүй, сэтгэл дүүрэн байна.

    EWC-2025 тэмцээнд Аваргалж, анхны MVP цомоо хүртсэний дараа Techno буюу М.Содбаяр шагналаа хүртсэний дараа