MSports logo
Үндэсний дээд лигийн энэ зуны солилцоо наймаа, шуум мэдээллийн тойм
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 12

  • Үндэсний дээд лигийн энэ зуны солилцоо наймаа, шуум мэдээллийн тойм

    Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирал 10-р сарын 12-нд албан ёсоор эхэлнэ. Энэ жил эмэгтэй 6, эрэгтэй 10 баг оролцохоор албан ёсоор багууд нэрээ бүртгүүлжээ. Тэгвэл шинэ улиралдаа бэлтгээд багууд аль хэдийн хөдөлгөөн хийгээд эхэлжээ. 


    Тэгвэл яг одоо болж буй солилцоо наймаа болон шуум мэдээллийг тоймлон хүргэе.

    Сэлэнгэ Бодонс /Албан ёсны солилцоо/


    Тэд энэ улиралд IHC Apes багаас чөлөөт агент болоод байсан Батбаяр, Б.Энхсайхан, Э.Цэрэнбаатар нартай шинэ гэрээ байгуулжээ. Мөн тэд өмнө нь багийн ахлагч Б.Батзолбоотой 3 жилийн шинэ гэрээ байгуулсан. Мөн чөлөөт агент болоод байсан О.Тулгатай гэрээгээ дахин сунгаж, гурван жилийн тохиролцоонд хүрчээ.


    cover
    cover
    cover
    cover
    cover

    IHC APES баг энэ зун хэд хэдэн хөдөлгөөн хийгээд буйн нэг нь Эрдэнэт Майнерс багаас Э.Мөнхбаярыг багтаа элсүүлсэн. 

    Үндэсний дээд лигийн энэ зуны солилцоо наймаа, шуум мэдээллийн тойм

    Шуум: 

    • Бишрэлт Металл багаас чөлөөт агент болоод буй Г.Цэлмэг IHC Apes баг руу
    • Сэлэнгэ Бодонс багаас өнгөрсөн улирлыг самбараас бөмбөг авалтаар тэргүүлсэн А.Базаргүр IHC Apes баг руу
    • Налайх Бизон багт хүчин зүтгэж байсан Э.Пүрэвдорж, С.Дугар-Эрдэнэ нар Бишрэлт Металл баг руу
    • Эрдэнэт Майнерс багийн гол легионер тоглогч Пендариус Уиллиамс Би Си Эйч Гарьд баг руу
    • Монголианс багийн тоглогч О.Баянбаатар Бишрэлт Металл
    • ШУТИС Шаркс багийн Б.Даш-Очир Дархан Юнайтед руу

    Чөлөөт агент болсон тоглогчид: 

    Хасын Хүлгүүд: Г.Насанжаргал

    Өмнөговь Ёлууд: Л.Өсөхбаяр

    Монголианс: Б.Төгөлдөр

    Бишрэлт Металл: Э.Тожилдорж , М. Идэрсайхан 

    Эрдэнэт Майнерс: О.Энхбаатар