MSports logo
Парис 2024 олимпод үзүүлсэн Монгол тамирчдын онцлох амжилтууд
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 12

  • Парис 2024 олимпод үзүүлсэн Монгол тамирчдын онцлох амжилтууд

    Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг Олимпын их наадам 33 дахь удаагаа амжилттай зохиогдож өндөрлөлөө. 07-р сарын 27-нд нээлтээ хийсэн Парис-2024 зуны олимп өнөөдөр хөшгөө хааж байна. Монгол улс энэ удаагийн наадамд спортын 9 төрөлд 32 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, тив дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэнэ өрсөлдлөө. Зуны олимпын наадамд 60 дахь жилдээ оролцож буй манай улс өмнөх амжилтуудаа ахиулж, олимп, дэлхийн түүхэн нэрээ мөнхөлж байна.

    Парис 2024 олимпод үзүүлсэн Монгол тамирчдын онцлох амжилтууд

    Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг Олимпын их наадам 33 дахь удаагаа амжилттай зохиогдож өндөрлөлөө. 07-р сарын 27-нд нээлтээ хийсэн Парис-2024 зуны олимп өнөөдөр хөшгөө хааж байна. Монгол улс энэ удаагийн наадамд спортын 9 төрөлд 32 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, тив дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэнэ өрсөлдлөө. Зуны олимпын наадамд 60 дахь жилдээ оролцож буй манай улс өмнөх амжилтуудаа ахиулж, олимп, дэлхийн түүхэн нэрээ мөнхөлж байна.


    Парис 2024 олимпын наадамд оролцсон монгол тамирчдын онцлох амжилтуудаас:

    Жүдо бөх: ОУХМ Бавуудоржийн Баасанхүү /-48 кг/

    Парис 2024 олимпод үзүүлсэн Монгол тамирчдын онцлох амжилтууд

    “Парис-2024” зуны олимпын наадмын эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд 2024 оны Ази тивийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Баасанхүү өрсөлдөж Монгол улсын анхны бөгөөд цор ганц мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Манай тамирчин олимпын наадмын эхний өдөр С зоонд Мальтийн Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелатай барилдаж ялсан. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт ялсан. Цаашлаад “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай олимпын наадмын алтан медалийн төлөө өрсөлдөж, жижигхэн алдааны улмаас ялагдсанаар олимпын наадмын мөнгөн медальтан болсон билээ.

    Б.Баасанхүү олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд 5 дахь мөнгө түүн дотор эмэгтэй жүдочдын олимпын мөнгөн медальтай 2 дахь бөх болж байна. Түүний тэмцээний дараах сэтгэгдлийг ЭНД дарж үзнэ үү.

    Буудлага: ОУХМ Энтайвны Даваахүү /10м хийн гар буу/

    Парис 2024 олимпод үзүүлсэн Монгол тамирчдын онцлох амжилтууд

    Буудлага спортын 10м-ын хийн гар бууны дасгалд өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Даваахүү эхний шатанд 578 оноотойгоор 7-р байранд жагсаж, Монгол улсаас тус төрөлд финалын шатанд шалгарсан анхны эрэгтэй тамирчин болсон. Улмаар хоёр дахь олимпын наадамдаа оролцсон ОУХМ Э.Даваахүү финалын шатанд 115.7 оноотойгоор 8-р байранд шалгарч тэмцээнээ өндөрлүүлсэн ч хувийн болон Монгол улсын амжилтыг шинэчилсэн билээ. Түүний Парисын наадамд оролцохоос өмнө манай "Story News" буланд оролцсон дугаарыг ЭНД дарж үзнэ үү.

    Буудлага: ОУХМ Оюунбатын Есүгэн /50м-ийн урт бууны дасгал/


    Парис 2024 олимпод үзүүлсэн Монгол тамирчдын онцлох амжилтууд

    Буудлага спортын 50м-ийн урт бууны гурван байрлалаас буудах дасгалд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Сербийн Гранпри тэмцээний хүрэл медальт ОУХМ О.Есүгэн 32 тамирчидтай өрсөлдөж, 589 оноотойгоор дөрөвдүгээр байрт шалгаран шилдэг наймд багтаж, медалийн төлөө өрсөлдөхөөр болсон. 50м-ийн урт бууны ангилалд өмнө нь манай улсаас медалийн өрсөлдөөнд шалгарч байгаагүй ба ОУХМ О.Есүгэн буудлага спортын тамирчдаас анх удаа уг амжилтыг үзүүлж байна. Улмаар

    финалын шатанд дэлхийн шилдэг 7 тамирчинтай медалийн төлөө өрсөлдөж, 407.6 оноотойгоор 7-р байраар тэмцээнээ өндөрлүүлсэн билээ. 

    Түүний тэмцээний дараах сэтгэгдлийн ЭНД дарж сонирхоно уу.

    Усанд сэлэлт: ОУХМ Батбаярын Энхтамир /100м-ийн чөлөөт сэлэлт/


    Парис 2024 олимпод үзүүлсэн Монгол тамирчдын онцлох амжилтууд

    Монголын усан спортын түүхэнд нэрээ мөнхөлж яваа залуу тамирчин ОУХМ Б.Энхтамир өнөөдөр Парисын наадамд эх орноо төлөөлөн анх удаа олимпын тайзан дээр уралдлаа. Парисын "Paris La Defense" ордонд 100м-ийн чөлөөт сэлэлтийн уралдаанд өрсөлдсөн тэрбээр дөрөв дэх гараанд гарч уралдав. Орон орны шилдгүүдтэй өрсөлдсөн өрсөлдөөнд 50:81 секундийн амжилттайгаар гараандаа 5-р байр эзэллээ. 

    Монгол улсын 100м-ийн чөлөөт сэлэлтийн дээд амжилтыг эзэмшдэг Б.Энхтамир өмнө нь өөрийн үзүүлж байсан 51.55 амжилтаа ахиулан 50:81 болгосноор дахин Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Түүний талаарх сонирхолтой 10 баримтыг ЭНД дарж сонирхоно уу.


    Дугуй: ОУХМ Сайнбаярын Жамбалжамц /Засмал замын бөөн гараа/


    Парис 2024 олимпод үзүүлсэн Монгол тамирчдын онцлох амжилтууд

    Парисын олимпын наадамд манай улсаас дугуйн спортын түүхэнд анх удаа өөрийн чансаагаараа оролцсон түүхэн амжилтын эзэн С.Жамбалжамц боллоо. С.Жамбалжамц дэлхийн шилдэг тамирчидтай зуузай холбон өрсөлдөж, 263.5 км замыг 6 цаг 28 минут 31 секундэд туулан барианд амжилттай орсон ба 57-р байр эзэлсэн билээ. Тэрбээр тэмцээнийг тэргүүлэгчээс 8 минут 57 секундын ард орсон юм. С.Жамбалжамцын хувьд анхны олимпын наадамд оролцохдоо Ази тивээс оролцож буй дөрөвхөн тамирчны нэг болсон юм. Түүний олимпын наадмын өмнө манай "M Story" буланд оролцсон дугаарыг ЭНД дарж үзэх боломжтой.

    Чөлөөт: МУГТ Долгоржавын Отгонжаргал /50 кг/

    Парис 2024 олимпод үзүүлсэн Монгол тамирчдын онцлох амжилтууд

    “Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-д өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргал олимпын дэвжээнд анх удаа оролцож, хоёр ялалтаа авсан. Түүний эхний учраа жиндээ тэнцээгүй тул ялалтыг авч, хоёр дахь тойрогт олимпын наадмын мөнгө, хүрэл медальт, дэлхийн иж бүрэн медальт Азербайжины Мария Стадниктай барилдаж эцсийн мөчид 4:4 харьцаатай ялсан. Зооны аваргын төлөөх буюу медалийн төлөөх барилдаанд Олимпын хүрэл, дэлхийн мөнгө, хүрэлтэй АНУ-ын Сара Анн Хилдебрандтэй барилдаж харамсалтайгаар 5:0 харьцаатай ялагдал хүлээсэн. Улмаар хүрэл медалийн төлөө тунаж үлдсэн ба дагах барилдаанаас шалгарсан БНХАУ-ын тамирчин 25 настай, 2023 оны ДАШТ-д хүрэл хүртэж байсан Фен Зи Шитэй барилдан 6-4 харьцаатай харамсалтайгаар ялагдсан юм. МУГТ Д.Отгонжаргалын хувьд өдгөө 21 настай залуу тамирчин ба анхныхаа олимпын дэвжээнд шагналт 5-р байр эзэллээ.

    Түүний талаарх сонирхолтой 10 баримтыг ЭНД дарж үзнэ үү.

    Чөлөөт: МУГТ Пүрэвдоржийн Орхон /62 кг/

    Парис 2024 олимпод үзүүлсэн Монгол тамирчдын онцлох амжилтууд

    “Парис-2024” Зуны олимпын ХХХIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-д Дэлхийн болон Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П. Орхон эхний даваанд ялагдал хүлээсэн. Тус шатанд “Токио-2020” олимпын наадмын хүрэл, дэлхийн мөнгө, хүрэлтэй Украйны Ирина Колиаденкотой учраа тааран 7:8 гэсэн маш харамсалтай байдлаар ялагдал хүлээв. Украйны тамирчин Ирина Колиаденкогоо цаашид бүх өрсөлдөгчдөө ялан финалд шалгарч манай бөх дагах барилдаан хийх эрх нь нээгдсэн юм. МУГТ П.Орхон дагах барилдаанд Болгар улсын бөх, Дэлхийн аварга Бильяана Дудоваг 3-1 харьцаатай ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болов. Улмаар хүрэл медалийн төлөө хүндхэн өрсөлдөгчтэй учраа таарсан. Дэлхийн гурван удаагийн аварга, өмнөх олимпод мөнгөн медаль хүртсэн Киргизстан улсын бөх Айсулуу Тинибековатай барилдлаа. Барилдааны эхний үед П.Орхон идэвхтэй байж 6 оноо салган бараг л хүрэл медаль халааслаад байв. Харамсалтай нь барилдааны сүүлийн гурван минутад Айсулуу 4 онооны барилдаан хийж, төгсгөлд дахин 2 оноо авснаар онооны идэвхээр манай тамирчинг буулгаж авсан юм. Ийнхүү халааслаад байсан медалиа алдаж МУГТ П.Орхон 5-р байранд шалгарсан амжилт үзүүллээ. 

    Бокс: ОУХМ М.Энхжаргал /54 кг/

    Парис 2024 олимпод үзүүлсэн Монгол тамирчдын онцлох амжилтууд

    Парисын олимпод Монголын эмэгтэй боксчдын түүхэнд ОУХМ М.Энхжаргал Олимпын тавцанд ялалт байгуулж, цоо шинэ хуудас нээсэн.

    -54кг жинд тулалдсан Дэлхийн цомын аварга, U22 насны Ази тивийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ М.Энхжаргалын хувьд эхний учраа болох дэлхийн аваргын мөнгөн медальт Италийн боксчин Сирин Чараабитаг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялж, монголын эмэгтэй боксчдын олимпын наадмын анхны ялалтыг авсан.

    Шөвгийн 16-д 2022 оны ДАШТ-ий мөнгө, энэ оны европын аваргын мөнгөн медальт Румын улсын Ленута Лекрамиоараг буулган авч олимпын медалийн төлөө тулалдах эрхтэй болсон. Цаашлаад медалийн төлөөх шийдвэрлэх тууланд Туркийн боксчин Акбас Хатистэй тулалдав. Эхний үеэс эсрэг тамирчиндаа боломж олгож, довтлох орон зайг үүсгэсээр гурван үеийн дараа шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр харамсалтайгаар ялагдал хүлээлээ. Акбас Хатис нь 2022 оны Истанбулд болсон ДАШТ-ий аварга, 2023 оны Европын АШТ-ий хүрэл медальтай, өдгөө 23 настай залуу тамирчин байв. Гэхдээ ОУХМ М.Энхжаргал Олимпын наадамд манай эмэгтэй боксчдын үзүүлж байгаагүй амжилтыг хоёр дахин нугалж, медалийн төлөөх өрсөлдөөнд шалгарсан онцлом амжилтыг үзүүлсэн юм.



    Хөнгөн атлетик: МУГТ Бат-Очирын Сэр-Од /эрэгтэй Марафон/


    Парис 2024 олимпод үзүүлсэн Монгол тамирчдын онцлох амжилтууд

    Хөнгөн атлетикийн монгол улсын бахархалт тамирчин, МУГТ Ба-Очирын Сэр-Од "Парис-2024" зуны олимпод эрэгтэй марафон төрөлд зургаа дахь олимподоо амжилттай оролцлоо. Тэрбээр дэлхийн шилдэг 80 тамирчидтай мөр зэрэгцэн уралдаж 42.195 км замыг 2:42:33 туулан 71-р байраар барианд орлоо.

    амжилттай замаа дуусгаж, барианд орлоо. Б.Сэр-Од гавьяат зургаа дахь олимподоо ийнхүү амжилттай оролцож, тав дахь удаагаа замаа дуусгаж, барианд орлоо. Зургаа дахь удаагаа хөнгөн атлетикийн төрлөөр олимпын наадамд оролцсон явдал нь түүхэнд байгаагүй үзүүлэлт юм. Тус амжилтаар Гиннесийн номонд нэрээ мөнхөлсөн юм. Түүний тэмцээний дараах ярилцлагыг ЭНД дарж үзнэ үү.



    Чөлөөт: МУГТ Төмөр-Очирын Тулга /65 кг/



    Парис 2024 олимпод үзүүлсэн Монгол тамирчдын онцлох амжилтууд

    Эхний шатанд Кубын тамирчин Алехандро Валдестай учраа таарч, бүтэн барилдааны туршид илүүрхэн 5-0 харьцаатай ялалт байгуулсан. Хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Армени улсын тамирчин Дэлхийн аваргын хүрэл медальт Яазген Теваниантай хийсэн хүнд барилдааны эцэст 7-5 харьцаатай ялалт байгуулж медалийн өрсөлдөөнд шилжсэн. Харин Медалийн төлөө Японы залуу бөх Киоока Котаротойтой учраа таарч ялагдал хүлээсэн. Хүрэл медалийн төлөө Киоокаг дагаж гарч ирсан Пуэртэ Рико улсын тамирчин Себастиан Си Ривератай учраа таарав. Себастиан Си Ревара нь 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2022 оны Гран Пригийн аварга, Пан Америкийн мөнгөн медальтай, 25 настай хүчирхэг тамирчин байсан юм.

    Барилдааны эхлэлд Т.Тулга дараалан 4 оноо авч, тэргүүлийг гартаа атгасан боловч Ривера амархан бууж өгөлгүй тэмцсээр 6 оноо дараалан авав. Манай тамирчин оноог нөхөж хоёр ч оноо салган оноо 8-8 дээр тэнцэхэд дахин 1 оноо авч 9-8 харьцаатай Т.Тулга тэргүүлж эхлэхэд ердөө 20 секунд үлдсэн байлаа. Алдах зүйлгүй болсон Ривера сүүлийн мөчид ард нь гаран оноог тэнцүүлэхийг хичээсэн ч цаг дуусаж Т.Тулга хүрэл медалийн болзол бараг хангаж байхад Пуэртэ Рикогийн дасгалжуулагч "Чэлленж" захиалсан амжилттай болж 10-9 харьцаатайгаар харамсалтай ялагдал хүлээлээ. Ийнхүү Парисын олимпын наадмын сүүлчийн өдөр, сүүлийн найдвар Т.Тулга чөлөөт бөхийн 65 кг-ын жинд шагналт 5-р байранд шалгарсан юм.



    Ийнхүү манай улсын баг тамирчид нэг мөнгөн медальтайгаар дэлхийн 204 улсаас 74-р байранд жагслаа. Суралцах зүйл ихтэй, дэлхийн спортын хөгжлийн хаана яваагаа харсан, мэдсэн, тулгарсан, юм юмтай олимпын наадам болж өндөрлөлөө.

    Ийнхүү манай улсын баг тамирчид нэг мөнгөн медальтайгаар дэлхийн 204 улсаас 74-р байранд жагслаа. Суралцах зүйл ихтэй, дэлхийн спортын хөгжлийн хаана яваагаа харсан, мэдсэн, тулгарсан, юм юмтай олимпын наадам болж өндөрлөлөө.