1990 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл тавуулаа. Гэр бүлд нь ямар нэг спортын хүн байгаагүй. Багадаа хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор спортоор хичээллэсэн.
Анх каратэгээр 8 настайгаасаа хичээллэж эхэлсэн бөгөөд 14 настайдаа бокс 17 настай кикбоксоор хичээллэж эхэлсэн. Зурагтаар "К-1 World max" үзээд кикбоксын аваргын бүстэй болохыг хүсэж тууштай хичээллэж эхэлсэн. Зорилготоо хүрэх үедээ хамгийн их баярласан.
Чөлөөт цагаараа усанд сэлэх дуртай.
Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр нь спортоор хичээллэхээр шийдсэн шийдвэр гэж боддог.
Ямар нэгэн SUPERPOWER-той болохыг хүсдэггүй.
Дуртай хоол борцтой шөл. Ямар нэгэн шалтгаан байхгүй зүгээр л дуртай.
Амьдралдаа хүсдэг зүйл нь “нэг ч хүүхэд битгий өлсөөсэй эрүүл байгаасай” гэж хүсдэг.
Түүний гаргасан амжилтыг дурдвал кикбоксын дэлхийн аварга, мэргэжлийн кикбоксын Азийн аварга, muaythai боксын WMO холбооны аварга “Arnold classic world games”-ийн аварга Монголын “Шинкиокүшинкай каратэ”-ийн аварга “Shinobu fight” аварга.
Ааваасаа үлгэр дуурайлал авч бусдад төвөг удахгүй, бусдыг хүндэлж амьдрахыг хичээдэг.
Сэтгэлээр унасан үедээ дуу сонсоод гүйдэг.