Хүндийн өргөлтийн 87 кг-ын жинд өрсөлдсөн МУГТ М.Анхцэцэг өнөөдөр шигшээ шалгаруулалтад оролцлоо. Эхний тойрогт огцом өргөлтөөр эхний 103, 107 кг-ыг өргөж гурав дахь өргөлтдөө 109 захиалсан ч зовуурьтай байсан мөрний бэртлээс шалтгаалж шахаж чадсангүй. Түлхэлттэй өргөлтөөр 134, 136, 138 кг-ууд захиалсан ч өмнөх бэртлээсээ болж түлхэж чадсангүй тэмцээнээ өндөрлүүллээ. Тус жинд Дэлхийн түлхэлттэй болон огцом өргөлтийн гурван удаагийн аварга БНХАУ-ын тамирчин Лианг Шиаомэй түрүүлсэн бол БНСУ-ын хоёр тамирчин удаах байруудыг эзэллээ.
Гэрэл зургийг Д.Амаржаргал