MSports logo
Сар шинийн барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга 13 удаа түрүүлснээс 11-д нь завсаргүй түрүүлж байжээ
  • Э
    Энхмандах

    2 сарын 8

  • Сар шинийн барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга 13 удаа түрүүлснээс 11-д нь завсаргүй түрүүлж байжээ

    Сар шинийн баяр 1963 онд хамгийн анх Нэгдэлчдийн баяр гэж зохион байгуулж байсан бөгөөд тэр жил дархан аварга Ж.Мөнхбат түрүүлж байсан. Зохион байгуулагдаж эхэлсэн цагаас хойш цагаан сарын барилдааны хамгийн өндөр амжилтыг дархан аварга Б.Бат-Эрдэнэ аварга 13 түрүү /11 удаа завсаргүй/ 1 үзүүртэй тэргүүлдэг. 

    Сар шинийн барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга 13 удаа түрүүлснээс 11-д нь завсаргүй түрүүлж байжээ

    2-рт Дархан аварга Х.Баянмөнх 8 түрүү, 4 үзүүртэй. 

    Сар шинийн барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга 13 удаа түрүүлснээс 11-д нь завсаргүй түрүүлж байжээ

    3-рт. Дархан аварга Ж.Мөнхбат 6 түрүү, 4 үзүүртэй. 

    Сар шинийн барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга 13 удаа түрүүлснээс 11-д нь завсаргүй түрүүлж байжээ

    4-рт. Дархан аварга Д.Цэрэнтогтох 3 түрүү, 5 үзүүртэй. 

    Сар шинийн барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга 13 удаа түрүүлснээс 11-д нь завсаргүй түрүүлж байжээ

    5-рт. Дархан аварга Г.Өсөхбаяр 3 түрүү, 2 үзүүртэй. 

    Сар шинийн барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга 13 удаа түрүүлснээс 11-д нь завсаргүй түрүүлж байжээ

    6, 7-рт. Улсын аварга Ч.Санжаадамба 3 түрүүтэй. 

    Сар шинийн барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга 13 удаа түрүүлснээс 11-д нь завсаргүй түрүүлж байжээ

    6, 7-рт улсын аварга Д.Хадбаатар 3 түрүүтэй. 

    Сар шинийн барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга 13 удаа түрүүлснээс 11-д нь завсаргүй түрүүлж байжээ

    8-рт. Улсын аварга Д.Сумъяабазар 2 түрүү, 4 үзүүртэй. 

    Сар шинийн барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга 13 удаа түрүүлснээс 11-д нь завсаргүй түрүүлж байжээ

    9-рт. Дархан аварга А.Сүхбат 2 түрүү, 1 үзүүртэй. 

    Сар шинийн барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга 13 удаа түрүүлснээс 11-д нь завсаргүй түрүүлж байжээ

    10-рт. Улсын аварга О.Балжинням 1 түрүү, 3 үзүүртэй. 

    Сар шинийн барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга 13 удаа түрүүлснээс 11-д нь завсаргүй түрүүлж байжээ

    Сонирхуулахад анхны барилдаан 1963 онд зохион байгуулагдахад 64 бөх барилдаж дархан аварга Ж.Мөнхбат түрүүлж байсан бол үүнээс хойш 14 аварга цолтон түрүүлж байсан байна. Өнөөг хүртэл эвдэгдээгүй гайхалтай амжилтыг Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13 түрүү, үүнийхээ 11-г завсаргүй түрүүлж байсан бол түүний завсаргүй түрүүлсэн амжилтыг 1999 оны сар шиний барилдаанд дархан аварга А.Сүхбат зогсоож байжээ. Дархан аварга А.Сүхбат мөн баяр наадмыг завсаргүй түрүүлсэн амжилтыг нь бас зогсоож байсан билээ. 

    Харин сар шинийн барилдаан хамгийн олон үзүүрлэсэн амжилтыг дархан аварга Д.Цэрэнтогтох 5 үзүүртэйгээр эзэмшдэг. 

    Сан шинийн барилдаанд аймаг цэргийн цолтой 3 бөх түрүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд аймгийн заан Э.Мөнхжаргал 2022 оны барилдаанд түрүүлсэн бол хамгийн анх улсын аварга Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойгоор 2010 оны сар шинийн барилдаанд түрүүлж байж ээ. 

    Одоогийн улсын аварга О.Хангай аймгийн цолтой байхдаа 2ч удаа үзүүрлэсэн байдаг. 

    Энэ жилийн сар шинийн барилдаан өнөөдөр эхэлсэн бөгөөд барилдаж буй 3 аварга 3 уулаа түрүүлж үзээгүй байна. Хэн түрүүлэх бол?