MSports logo
ПАРИС 2024: МУГТ Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд харамсалтайгаар ялагдлаа
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 7

  • ПАРИС 2024: МУГТ Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд харамсалтайгаар ялагдлаа

    “Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-д өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргал олимпын дэвжээнд анх удаа оролцож, хоёр ялалтаа авсан. Түүний эхний учраа жиндээ тэнцээгүй тул ялалтыг авч, хоёр дахь тойрогт олимпын наадмын мөнгө, хүрэл медальт, дэлхийн иж бүрэн медальт Азербайжины Мария Стадниктай барилдаж эцсийн мөчид 4:4 харьцаатай ялсан Зооны аваргын төлөөх буюу медалийн төлөөх барилдаанд Олимпын хүрэл, дэлхийн мөнгө, хүрэлтэй АНУ-ын Сара Анн Хилдебрандтэй барилдаж харамсалтайгаар 5:0 харьцаатай ялагдаж хүлээсэн. Улмаар хүрэл медалийн төлөө тунаж үлдсэн ба дагах барилдаанаас шалгарсан БНХАУ-ын тамирчин 25 настай, 2023 оны ДАШТ-д хүрэл хүртэж байсан Фен Зи Шитэй барилдлаа. Эхний үед Д.Отгонжаргал 2 оноог ардаа гарган алдаж, улмаар дамжаад 4 оноо алдсанаар 6-0 харьцаатай хүнд байдалд оров. Сүүлийн гурван минутад Д.Отгонжаргал маш сайн ажилж, 4 оноо салгасан ба дахин ганцхан мэх хийхэд хангалттай байсан боловч харамсалай нь цаг дууслаа. Ийнхүү ялалтыг БНХАУ-ын тамирчин Фен Зи Ши хүртлээ. МУГТ Д.Отгонжаргалын хувьд өдгөө 21 настай залуу тамирчин ба анхныхаа олимпын дэвжээнд шагналт 5-р байр эзэллээ.

    Гэрэл зургийг: Ч.Ганбат

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover