MSports logo
ПАРИС 2024: Өнөөдөр олимпын дэвжээнд ОУХМ Б.Хулан 17:00 цагаас зодоглоно
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 7

  • ПАРИС 2024: Өнөөдөр олимпын дэвжээнд ОУХМ Б.Хулан 17:00 цагаас зодоглоно

    Парисын наадам өнөөдөр 12 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Монгол улсын хоёр дахь медалийн найдвар болоод буй чөлөөт бөхийн төрөл гурав дахь өдрөө явагдах гэж байна. Өчигдөр манай улсаас МУГТ Д.Отгонжаргал шигшээд шалгарах барилдаандаа ялагдсан ч хүрэл медалийн төлөө тунаж үлдсэн. 17:00 цагаас эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд эх орноо төлөөлж буй ОУХМ Б.Хулан анхны олимпын наадамдаа зодоглох гэж байна. 1999 онд төрсөн 24 настай залуу тамирчин маань 2022 оны Белградад болсон ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн удаатай. Өчигдөр тус жингийн сугалаа явагдаж, Нигер улсын бөх Кристиана Огунсаняатай учраа таарсан. Тус бөх нь 2002 онд төрсөн 22 настай залуу тамирчин ба 2018 онд Аргентин улсад болсон Залуучуудын олимпод 9-р байранд орж байжээ. 2023 онд Францын Ницца хотод болсон Дэлхийн Гран Прид 50 кг буюу хөнгөн жинд оролцон аваргалж байжээ. Мөн Африкийн наадам болон Африкийн АШТ-ээс алтан медаль хүртэж байсан тамирчин юм. Хэрвээ эхний шатаа амжилттай давбал, БНХАУ-ын тамирчин болон Гуамын тамирчин нарын аль ялсантай хагас шигшээд шалгарах эрхийн төлөө өрсөлдөнө.

    ПАРИС 2024: Өнөөдөр олимпын дэвжээнд ОУХМ Б.Хулан 17:00 цагаас зодоглоно