MSports logo
ОУХМ Б.Хулан шөвгийн дөрөвт шалгарах эрхийн барилдаанд Японы бөх А.Фүжинамид ялагдлаа
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 7

  • ОУХМ Б.Хулан шөвгийн дөрөвт шалгарах эрхийн барилдаанд Японы бөх А.Фүжинамид ялагдлаа

    “Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна. Э


    “Парис-2024” зуны олимпын наадмын бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 53 кгд “Белград-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Батхуягын Хулан өрсөлдлөө. Тэрбээр эхний шатанд Нигер улсын тамирчин Огунсанья Кристиана Толулопатай олимпын дэвжээнд учраа таарч цэвэр ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Дэлхийн хошой аварга, Азийн наадмын аварга, Азийн аварга Японы алдарт бөх Акари Фүжинамитай учраа таарав. Барилдааны санаачилга, барьцны хувьд сайн өрсөлдсөн ч оноо дээр гарч чадалгүй 8:2 харьцаатай харамсалтайгаар ялагдал хүлээлээ. Японы бөх цаашлаад финалд гарвал манай бөх дагах боломжтой юм.

    Гэрэл зургийг Д.Нямбилэг

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover