Энэтхэгийн бөх Винеш Фогат Олимпоос хасагдсан дуулианы талаар
Энэтхэгийн тамирчин Винеш Фогат 2024 оны Парисын Олимпын наадамд гайхалтай амжилтыг үзүүлж, Энэтхэг гэлтгүй дэлхий даяар түүний нэр цуурайтаж байсан ч өнөөдөр түүний тэмцээнд оролцох эрхийг бүр мөсөн хасжээ. Учир нь Чөлөөт бөхийн 50 кг-ын жинд өрсөлдөж байсан Винеш тэмцээний заасан жинг хэтрүүлсэн тул тэмцээнээс хасагдсан байна. Винеш нь ихэвчлэн 53 кг-ын жинд барилддаг байсан бол Парисын олимпод жингээ 50 кг болгон бууруулж орж ирсэн. Эхний өдөр үзүүлсэн жингээсээ хоёр дахь өдөр түүний жин 150 орчим граммаар илүү байсан тул түүнийг ийнхүү аваргын төлөөх барилдаанаас түдгэлзүүлсэн байна.
Улмаар түүний ялсан бүх барилдааныг хүчингүйд тооцож, түүнд хагас шигшээд ялагдсан Кубын бөх Гузман Лопез алтан медалийн төлөө манай тамирчин Д.Отгножаргалыг ялсан АНУ-ын бөх Сара Энн Хилдербрандтай тулахаар болж байна.
Энэ асуудлаар Энэтхэгийн Олимпын хороо давж заалдах өргөдлөө хэдийнээ гаргасан байна.