MSports logo
Бадминтоны тамирчин медаль гардуулах ёслолын үеэр бэртсэн өрсөлдөгчөө хүндэтгэжээ
  • Н
    Нанва

    8 сарын 7

  • Бадминтоны тамирчин медаль гардуулах ёслолын үеэр бэртсэн өрсөлдөгчөө хүндэтгэжээ

    Парис-2024 олимпод Бадминтоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн Хятадын тамирчин Хэ Бин Жиао медаль гардуулах ёслолын үеэр хүндэтгэл, эв нэгдлийн илэрхийлэл болгон Испани улсыг төлөөлсөн энгэрийн зүү барьсан байна. Түүнтэй хагас шигшээд өрсөлдөж байсан олимпын аварга (Рио-2016) асан Каролина Марин нь тоглолтын үеэр үсэрч буух үедээ эвгүй буусны улмаас бэртэл нь ахин сэдэрч тоглолтоо харамсалтайгаар орхижээ. Шинжилгээгээр 31 настай тамирчин хоёр дахь удаагаа баруун өвдөгнийхөө шөрмөсийг тасалсан нь тогтоогдсон байна.

    Бадминтоны тамирчин медаль гардуулах ёслолын үеэр бэртсэн өрсөлдөгчөө хүндэтгэжээ

    Хэдийгээр Каролина Марин тоглолтоо үргэлжлүүлж чадаагүй ч түүнийг мартаагүй гэдгээ Хэ Бин Жиао медалийн ёслол дээр Испанийн төрийн далбааны тэмдгийг барин илэрхийлэхийг хүсчээ. Түүний уг үйлдэл нь талбай дээрх ширүүн өрсөлдөөнийг үл харгалзан шилдэг тамирчдын хоорондох нөхөрлөл, харилцан хүндэтгэлийн нотолгоо юм.

    Уг төрөлд Өмнөд Солонгосын тамирчин Ан Се Ён алтан медаль, Хятадын тамирчин Хэ Бин Жиао мөнгөн медаль, Индонезийн тамирчин Грегориа Мариска хүрэл медаль хүртжээ. 

    Бадминтоны тамирчин медаль гардуулах ёслолын үеэр бэртсэн өрсөлдөгчөө хүндэтгэжээ