Саудын Арабын Про лиг ирэх улиралд багтаа элсүүлэхийг зөвшөөрч буй гадаадын тоглогчдын тоог нэмэгдүүлж, өрсөлдөөнийг улам бүр сонирхолтой болгох тал дээр анхаарахаар ажиллаж байна. Лигийн удирдлагууд солилцооны зах зээлийг бүх талаар нь дэмжихээс гадна шаардлагатай талуудыг судална гэж ээ. Одоогийн байдлаар SPL-ийн клубууд Саудын Арабаас өөр буюу гаднын найман тоглогчийг улирлын бүрэлдэхүүндээ бүртгүүлэх боломжтой бөгөөд Криштиану Роналду, Неймар нарын авснаас хойш, гадаад шилдэг тоглогч авахаар зэхэж буй 18 клуб бэлэн байна.
Гэхдээ клубуудын хооронд гадаадын иргэдийн тоог 10 хүртэл өсгөх тухай хэлэлцээрийг батлах шаардлагатай байгаа ба үүнийг зах зээлийн хуулиар шийдэх боломжтой гэж үзэж байна. Жишээ нь Аль-Ахли клуб нийт найман олон улсын тоглогчидтой буюу Рияд Махрез, Роберто Фирмино, Аллан Сен-Максимин, Франк Кессие, Эдуард Менди, Рожер Ибанес, Габриэль Вейга, Мерих Демирал зэрэг тоглогчидоос бүрдсэн байна. SPL лиг гаргаж буй зардлаараа энэ жил шилдэг таван лигт орсон. Премьер лиг, Лиг 1, Бундеслиг болон Сери А-ын араас жагсаж байна. Испанийн шилдэг Ла лигийг тус жагсаалтаас хасах хэмжээний өртөгтэй лиг болж хувирчээ. Дэлхийн олон шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэхээр ажиллаж буй Саудын Арабын дээд лиг ирэх улиралд ямар ч тамирчин авчрахад бэлэн байгаа аж.