MSports logo
Зул сарын баярын түүхэн дэх шилдэг хувийн амжилтууд юу байсан бэ?
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 26

  • Зул сарын баярын түүхэн дэх шилдэг хувийн амжилтууд юу байсан бэ?

    NBA-д 1947 оноос хойш “Зул сарын баяр”-аар баярын онцгой тоглолтууд зохиогдож ирсэн бөгөөд олон гайхалтай тоглолтууд, үзүүлэлтүүд энэ өдөр бүртгэгдэж байж ээ. Тэгвэл түүхэн дэх хамгийн шилдэг хувийн амжилтууд юу байсан бол?

    Майкл Жордан – 1992 он

    Бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг МЖ 1992-93 оны улиралд дараалан аварга авсан ба аль хэдийн тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг тоглогч гэдгээ батлаад байсан. Тус улирлын Зул сарын баяраар Нью-Йорк Никс багийн эсрэг хийсэн тоглолтод 42 оноо аван багаа ялалтад хөтөлж байж ээ. 

    Зул сарын баярын түүхэн дэх шилдэг хувийн амжилтууд юу байсан бэ?

    Кайри Ирвинг – 2018 он

    Кайри Ирвинг Бостон Селтикст багийн өмсгөлтэй тоглож байсан жил. 2018 оны Зул сарын баярын тоглолтоор Ирвинг ямар гайхалтай тоглогч гэдгээ батлан харуулж байсан удаатай. Бүсийнхээ хүчтэй өрсөлдөгч Филаделфиа Сиксерс багийн эсрэг хийсэн тоглолтод нэмэлт цагт 121:114 харьцаатай хожиход Ирвинг 40 оноо, 10 самбар авсан байна. 

    Зул сарын баярын түүхэн дэх шилдэг хувийн амжилтууд юу байсан бэ?

    Кевин Дюрант 2010

    Оклахама Сити Тандер багийн супер од байсан үе. 2010 онд Денвер Наггетс багийн эсрэг тоглохдоо 44 оноо авч, Оклахама Сити Тандер багийн хөгжөөн дэмжигчдэд 114:106 харьцаатай ялалтыг бэлэглэсэн. 

    Зул сарын баярын түүхэн дэх шилдэг хувийн амжилтууд юу байсан бэ?

    Кобе Брайант – 2004

    Шакил О’Нилын хамтаар гурван аварга авсны дараах жил нь Шакил Майами Хитрүү солигдсон. Тухайн улиралд тэд анх удаа Зул сарын баяраар нүүр тулав. Тус тоглолт хүн болгоны хувьд Шак, Кобе гэсэн тулааныг үзэхийг сонирхож байсан нь лавтай. Кобе Брайант 42 оноо аван Шакийг илүүрхсэн ч баг нь 104-102 харьцаатай хожигдсон билээ. 

    Зул сарын баярын түүхэн дэх шилдэг хувийн амжилтууд юу байсан бэ?

    Никола Йокич – 2022

    Өнгөрсөн Зул сарын баяр Никола Йокичийн хувьд том үдэш байлаа. Хоёр удаагийн лигийн шилдэг тоглогч ямар байх ёстойг харуулсан тод жишээ болов. Финикс Сансын эсрэг тоглолтод нэмэлт цаг гарсан ширүүхэн тоглолт болж, Жокер 41 оноо 15 самбар, 15 оновчтой дамжуулалт гүйцэтгэж 128-115 харьцаатай ялалт байгуулсан. Христийн мэндэлсний баярын өдөр гэлтгүй бүх цаг үед 40 оноо, 15 самбар, 15 оновчтой дамжуулалт өгсөн түүхэн дэх гурав дахь тоглогч болсон байна. 

    Зул сарын баярын түүхэн дэх шилдэг хувийн амжилтууд юу байсан бэ?

    Уилт Чамберлайн – 1961

    Өнөөх л Уилт Чамберлайн. NBA-ийн ямар нэг статистик, рекорд бичихэд энэ хүний нэр үгүй байх нь ховор. 1961 оны Зул сараар Никсийн эсрэг хийсэн тоглолтод 59 оноо авж, бүх тоглогчдыг тэргүүлсэн ч Уарриорс багт нэмэлт цагт хожигдсон байна. Мөн тэрбээр 36 самбар авсан нь Зул сарын баярын тоглолтууд дахь хамгийн өндөр үзүүлэлт болж бүртгэгджээ. 

    Зул сарын баярын түүхэн дэх шилдэг хувийн амжилтууд юу байсан бэ?