MSports logo
Камила Валиевад хориг арга хэмжээ авах эцсийн шийдвэр 1-р сард гарна
  • Б
    Бэлгүүн

    12 сарын 26

  • Камила Валиевад хориг арга хэмжээ авах эцсийн шийдвэр 1-р сард гарна

    Оросын уран гулгагч Камила Валиева дөнгөж 15 настайдаа Бээжин 2022 өвлийн наадмын од болон гялалзсан ч наадмын төгсгөлд маргааны бай болсон. Олон улсын анхны томоохон тэмцээндээ Татар охин маш том хариуцлага хүлээсэн. Тэрбээр өвлийн олимпын түүхэнд анхны дөрвөлсөн харайлтыг гүйцэтгэсэн гайхалтай үзүүлбэрээрээ багийнхаа оноонд голлох үүргийг үзүүлсэн бол түүний араас Японы Вакаба Хигучи 74.73 оноогоор удаалж байсан. Сочи-2014 өвлийн олимпын дараанаас допингийн маргаанд хутгалдаж, сүлд дуулалгүй, туг далбаагүй олон улсын тэмцээнд оролцох болсон Оросуудын хувьд Бээжингийн олимпод уран гулгалтаар багаараа тэргүүлэх амжилтыг үзүүлсэн. К.Валиевагийн ур чадвар багийн тэмцээнд АНУ, Япон улсын тамирчдыг ардаа орхиж, 74 оноотой олимпийн алтан медаль хүртэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэвч 2014 онд Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хориглосон цусан дахь триметазидины агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэнтэй холбоотойгоор Бээжингийн өвлийн олимпын наадмын дундуур Валиевагийн шинжилгээнд хориотой бодисын эерэг үр дүн гарч байв. 2006 оны 4-р сард төрсөн Валиева 2022 оны өвлийн олимпод 15 настай насанд хүрээгүй байсан учраас түүнтэй холбоотой допингийн нууцыг дээд зэргээр хадгалахыг хуульд заасны дагуу өрнөсөн. 

    Камила Валиевад хориг арга хэмжээ авах эцсийн шийдвэр 1-р сард гарна

    15 настай охин хориотой бүтээгдэхүүн хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээх үү? Тэр өвөөгийнхөө эмийг санамсаргүй уусан уу, эсвэл хэн нэгэн түүнд өгсөн үү? Хэрэв тийм бол хэн? Эдгээр болон бусад асуултууд нь Казанийн уран гулгагчийн амьдралын сүүлийн хоёр жилийг допингийн дуулиантай холбосон. Дайны улмаас Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг хориглосон нь түүнийг өнөөдөр олон улсын түвшинд өрсөлдөх боломжгүй байдалд улам бүр бараан сүүдэр нэмсэн. Камила Валиева Хятадын нийслэл дэх битүү цэнгэлдэх хүрээлэнд 17 мянган үзэгчдийн өмнө дэгжин үзүүлбэрийг үзүүлж, дэлхийг байлдан дагуулсан гэмгүй охин байхаа больсон нь үнэн. Улмаар Валиеваг Дэлхийн допингийн эсрэг агентлагаас дөрвөн жилийн хориг арга хэмжээ авах хүсэлтийг Спортын арбитрын шүүх ирэх нэгдүгээр сард эцэслэн шийдвэрлэх болно.  

    Камила Валиевад хориг арга хэмжээ авах эцсийн шийдвэр 1-р сард гарна

    Оросын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-25-ны өдрүүдэд Кроснаярск хотноо болж, шилдгүүдээ шалгаруулахад К.Валиева тэргүүн байр эзэлсэнгүй. Ганцаарчилсан төрөлд түүнээс нэг насаар дүү Софья Дмитриевна Акатьева алтан медаль, Камила мөнгөн медаль хүртэв.

    Камила Валиевад хориг арга хэмжээ авах эцсийн шийдвэр 1-р сард гарна

    Түүний талаар эргэн сануулахад, Камила Валиева 2006 оны дөрөвдүгээр сарын 26-нд ОХУ-ын Татарстаны нийслэл Казань хотод төрсөн. Уран гулгалтын түүхэнд богино үзүүлбэрт 90-ээс дээш, чөлөөт үзүүлбэрт 185-аас дээш оноо авч, нийт оноо нь 272-ыг давсан ганцаарчилсан төрлийн анхны уран гулгагч юм. Камила гурван нас, таван сартайгаасаа эхлэн уран гулгалтаар хичээллэсэн. Эцэг, эх нь охиноо бие султай хүүхэд болж өсөх вий гэж эмээхдээ хэд хэдэн секцэнд зэрэг явуулжээ. Бүжиг, балет, уран сайхны гимнастик, уран гулгалтаар хичээллэсэн Камила эцсийн сонголт хийх цаг ирэхэд эргэлзэлгүйгээр уран гулгалтыг сонгосон гэдэг. Камила Валиева “Балетаар хичээллэсэн нь миний сунгалтыг сайжруулсан. Эцэст нь уран гулгалтыг сонгоход надад сунгалт хийх гэж зовох шаардлага гараагүй, амархан байсан” хэмээн ярьсан байдаг.