Хойд Америкийн коллежийн сагсан бөмбөгийн сүүлийн гучин жилийн хугацаанд байгаагүй амжилтыг Айова хотын Их сургуулийн эмэгтэй багийн од Кэйтлин Кларк эвдлээ. Кэйтлин Кларк 1967-1970 онд LSU-д гурван улирал тоглохдоо 3,667 оноо авсан онооны лидер Маравичийг гүйцэхэд 18 оноо дутуу байсан. Өчигдөр түүний баг өнгөрсөн улирлын аварга Охайо мужийн их сургуулийн багтай хийхэд Кларк тус тоглолтод 22 оноо авснаар бүх цаг үеийн эрэгтэй, эмэгтэй багуудын онооны лидер болж түүх бүтээв. Түүнийг NCAA-ийн эмэгтэй Леброн Жэймс хэмээн хочлоод эхэлжээ.
NCAA-ийн эмэгтэй Леброн гэгддэг Кэйтлин Кларк D1-ын бүх цаг үеийн онооны лидер боллоо
Ө
Өсөхбаяр
3 сарын 4
Кэйтлин Кларк энэ жилийн WNBA драфтад орох нь баттай болсон. Түүнийг драфтаар авах Indiana Fever багийн ирэх улирлын тасалбарын үнээ шууд 2 дахин нэмсэн байна. Кэйтлин Кларкын NCAA D1 бүх цаг үеийн онооны лидер, NCAAW нэг улирлын гурвын шидэлтийн рекорд, 2 удаагийн NCAAW онооны аварга, 2 удаагийн NCAAW оновчтой дамжуулалтын лидер, NCAAW улирлын шилдэг тоглогч, 2 удаагийн Big ten улирлын шилдэг тоглогч, NCAAW бүх Америкийн 1-р багт 2 удаа нэрлэгдсэн гэсэн амжилтыг үзүүлсэн. WNBA-д түүнийг маш том ирээдүй хүлээж байгаа нь ойлгомжтой.