Парис хотын захиргааны нэгэн инженерээс ирэх зун болох Олимпын наадмын тухай тэмдэглэл бүхий нууц мэдээлэл агуулсан цүнх хулгайлжээ. Энэхүү этгээдэд долоон сарын хорих ял оноосныг шүүхийн эх сурвалж баталж байна.
Франс Пресс агентлагийн мэдээлснээр, 2024 оны Парисын аюулгүй байдлын төлөвлөгөөний талаарх нууцлаг мэдээллийг агуулсан цүнх хулгайлсан этгээдийг гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчилж, долоон сарын хорих ялаар шийтгэсэн болохыг шүүхийн эх сурвалж баталжээ. Даваа гарагийн орой Гаре ду Норд өртөөнд галт тэргэнд уг хулгай хэрэг гарчээ. Үүний дараа шүүгдэгч баасан гарагт Францын нийслэл хотын шүүхэд ирсэн байна. Энэ цүнх Парисын хотын захиргааны нэгэн инженерийнх байсан бөгөөд тэрбээр түүнийг суудлынхаа дээгүүр ачаа тээшний тасалгаанд хийсэн байсныг 23 настай залуу хулгайлжээ. Цагдаагийн эх сурвалж цүнхэнд Парисын олимпод зориулсан хамгаалалтын төлөвлөгөө бүхий компьютер, хоёр USB зөөгч байсан гэж мэдээлснээр энэ гэмт хэрэг олны түгшүүрийг төрүүлжээ.