"IHC APES" багийн ахлах дасгалжуулагч Lale Gorunovic, Бишрэлт металл багийн ахлах дасгалжуулагч Predrag Stojancev нар тоглолтын үр дүнг урьдчилан тохиролцсон уу?
IHC Apes болон Бишрэлт Металл багийн хагас шигшээ цуврал энэ өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Цувралын 4 дэх тоглолтонд IHC Apes баг 3 дахь ялагдлаа амссаны дараа ахлах дасгалжуулагч Lale Gorunovic-г ажлаас нь чөлөөлсөн.
Ахлах дасгалжуулагчаа чөлөөлсөн мэдээ сошиалд орж эхлэхтэй зэрэгцэн IHC Apes багийн эзэн О.Мөнхжин өөрийн инстаграм хуудсандаа “Семифиналд алалцаж байгаа эсрэг багийнхаа Coach-тэй хоол идчихсэн явж байдаг... Хол илүү 16 оноо тасрахаараа бүгдийг нь суулгаад сольчихдог. Тэгээд тэнцээд 1-р үеэ дуусгадаг. Тоглолт бүр 4 үе болохгүй байхад шахаж хамгаалж тоглогчид ядраана... Болж байгаа тоглогчдоо суулгачихна... Би бол албаар л гэж хардаж байгаа. Мянга хэлээд нэмэргүй. Эцсийн боломжоо бид өөрсдийнхөөрөө ашиглана!” хэмээн сошиал сувагтаа оруулсан байна.